АНУ, Австралийн иргэний харьяалалтай Сабирхан Хасанофф “Аль-Каида”-гийн алан хядах сүлжээг дэмжсэний учир ийм хэмжээний ял эдлэхээр болсон байна. Тэрбээр дэлбэрэх төхөөрөмжийг алсаас удирдах боломжийг алан хядагчдад олгосон аж.
37 настай Хасаноффыг шоронд хорихоос гадна 70 мянган доллараар торгох шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Тэрбээр 2007-2010 онд алан хядагчдад дэмжлэг үзүүлж байжээ. Хасаноффыг 2010 онд Дубай хотоос баривчилсан юм.
Тухайн үед томоохон компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байжээ. Түүнийг АНУ-д хүлээлгэж өгсөн байна.