Америкийн гурван дипломатчийг эх орноосоо гаргах болсноо Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро даваа гаригт мэдэгдэв. Тэднийг Венесуэлийн эрчим хүчний сүлжээний хэвийн ажиллагаанд саад учруулах оролдлого хийсэн хэмээн үзжээ. Америкийн дмпломатчдыг Венесуэлээс 48 цагийн дотор гарах шаардлага тавьсан байна. Тэд ЭСЯ-ндаа ямар алба хашдаг талаар Мадуро мэдээлсэнгүй.
Тус улсын нутаг дэвсгэрийн 70 хувь нь, түүний дотор нийслэл Каракас хот цахилгаанг үй болсон осол есдүгээр сард тохиолдсоны дараа Мадуро уг явдалд АНУ-ыг буруутгаж байсан удаатай. Эрчим хүчний сүлжээ, хүнсний бүтээгдэх үүн, түлш нийлүүлэх ажилд саад учруулах замаар Венесуэлийн эрх баригчдыг огцруулах төлөвлөгөөг Цагаан ордонд хэлэлцэж байсан нь Мадурод тодорхой болсон хэмээн тэрбээр тэгэхэд мэдэгдэж байжээ.
Өөрийнх нь амийг хорлох хуйвалдааныг АНУ зохион байгуулах гэж оролдсон гэж түрүүчийн Ерөнхийлөгч Уго Чавес Америкийн эрх баригчдыг нэг бус удаа буруутгаж байсан юм.
Р.ЖАРГАЛАНТ