Германы том хотуудад байрны түрээс болон шинэ барилгын худалдан авах нөхцөл нь хүнд, цөөн тооны хүмүүсийг хамруулж байгаа зэргийг эсэргүүцсэн иргэд жагслаа. Жагсаалыг зохион байгуулагчид “Ашиг хонжоо харахаа боль”, “Түрээсийн үнийг бууруул, зогсоо” гэх мэтийн уриа хашгиран гудамжаар лоозон барин алхсан байна. Уг жагсаалд Хамбург, Берлин, Дюсселдорф зэрэг хотын 6000 орчим иргэд оролцжээ. Тухайлбал, Хамбург хотод 2500, Берлинд 3000 орчим, Дюсселдорфт 300 иргэн оролцсон аж.
Тэд Засгийн газраасаа үүнээс гарах арга замыг олж, үнэ бууруулахыг шаардаж байгаа юм. Жагсаалыг тараах үеэр 1000 гаруй оролцогч баривчлагдсан гэнэ. “Berlin Burgerischer” компанийн ажилтан Дэвид Эберхарт “Шинэ барилгууд ая тухтай байдлыг бүрдүүлсэн төдийгүй олон нэмэлт үйлчилгээтэй тул үнэ бууруулах үндэслэл байхгүй” хэмээн мэдэгдсэн аж.
Дашрамд дурдахад, Германд тавилгатай нэг өрөө байрны ам.метрийн үнэ дунджаар 350-700 евро, тавилгагүй нь 220-280 евро байдаг юм байна.
Г.Ариунцацрал