Ромын пап I Франциск ирэх онд пап агсан II Иоанн Павел, ХХIII Иоанн нарыг Гэгээнтэнд өргөмжлөхөөр шийдвэрлэсэн тухай BBC уламжлав. Польш гаралтай пап агсан Иоанн Павел католик сүмийг 2005 онд нас барах хүртлээ буюу 27 жил тэргүүлсэн бөгөөд 400 жилийн түүхэн дэх анхны итали гаралтан бус хамба байсан билээ.
Харин пап XXIII Иоанн агсан 1963 он хүртэл таван жил энэ өндөр сэнтийд заларч байжээ. Хоёр папыг нэгэн дор Гэгээнтэнд өргөмжилж, бурханчилсан тохиолдол ойрын хэдэн зуун жил гараагүй гэдгийг хэвлэлүүд бичиж байгаа бол, өдгөө католик сүмийг тэргүүлж буй I Франциск энэ тухайд ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Уг арга хэмжээ ирэх оны дөрөвдүгээр сарын 27-нд болох тов гарчээ.
Т.Жигүүр