Ираны Ерөнхийлөгч Хасан Роханыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай яриа хэлэлцээ хийлээ хэмээн дургүйцсэн түүнийг эсэргүүцэгчид Нью-Йоркоос буцаж ирэхэд нь тахианы өндөг, ботинки шидэж угтсан байна. Хамгаалагчид нь Ерөнхийлөгчөө шүхрээр халхлан байж машинд нь суулгажээ. Америк, Ираны Ерөнхийлөгчид энэ сарын 27-нд утсаар ярьсан нь 1979 онд Иранд болсон лалын хувьсгалаас хойш анхны үйл явдал аж.
Обамагийн хэлснээр бол тэд уулзаад Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ярилцсан байна. Уг хөтөлбөр энхийн зориулалттай гэдэгт Өрнөд итгэдэггүй юм. Хасан Рохани энэ оны зун Ираны төрийн тэргүүнээр сонгогдсон бөгөөд өмнө нь байсан Махмуд Ахмединежадыг бодвол илүү аядуу байр суурьтай улстөрч гэгддэг юм. Тэрбээр Өрнөдийн орнуудтай харилцаагаа зохицуулах үүднээс цөмийн хөтөлбөрөө эргэж харах боломжтой гэж урьд нь мэдэгдэж байсан юм.