Италийн одоогийн Ерөнхий сайд Энрико Летта хүлээн авч боломгүй зүйл тулган шаардсан тул Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаад байсан Сильвио Берлусконигийн “Эрх чөлөөт ард түмэн” намын сайд нар Засгийн газраас гарч буйгаа мэдэгдсэн байна. Төсвийн алдагдлыг багасгахын тулд татварыг нэмэгдүүлэх талаар Энрико Летта бусадтайгаа хэл амаа ололцож чадаагүй байж өөрийнхөө танхимд итгэл үзүү лэх эсэх асуудлаар санал хураалгаж өгөхийг Парламентаасаа шаардсан аж.
Берлусконигийн үзэж буйгаар бол Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож буй нь эвслийн Засгийн газар байгуулахад харилцан тохирсон зарчмаа зөрчиж байгаа явдал гэнэ. Зүүн төвийн “Эрх чөлөөт ард түмэн” намын сайд нар огцорсноор юуны түрүүнд сонгууль дахин явуулах юм уу шинээр эвсэл зохион байгуулахад хүрэх аж. Берлусконигийн намын хүмүүс Парламентын доод танхимаас гараагүй байхад нь амжиж Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалгахаар Летта шавдуулж байгаа юм байна. Хэрэв удирдагчийнх нь бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө зогсоох юм бол Берлусконигийн ирээдүйг шийдэх санал хураалтыг Сенатад ирэх сарын 4-нд явуулахаар товложээ.
Татвартай холбоотой асуудлаар Берлускони буруутай болохыг өнгөрсөн оны аравдугаар сард тогтоож дөрвөн жилийн ял эдлүүлэхээр болсон юм. Гэвч энэ хугацааг өршөөлөөр гурван жилээр хорогдуулсан. Гэхдээ Ерөнхий сайд асныг таван жил төрийн алба хашихыг нь хориглосон.
Р.ЖАРГАЛАНТ