Сири, Туркийн залгаа хил дээр Курдүүд болон “Аль-Кайда”-гийн дайчид тулалдсанаас есөн хүн амиа алджээ. Тулалдаан Атма хотын ойролцоо болсон байна. Энэ хот нь Туркийг зорих Сирийн дүрвэгчдийн дайрч өнгөрдөг зам аж. Амиа алдсан есөн хүний долоо нь “АльКайда”- гийн дайчид юм байна.