Америкийн Нью-Йорк хо тын шүүх талибуудад зэвсэг худалдах гэж оролдсоны учир Алвар Пуриян гэгчид 25 жил хорих ял оноосон байна. Пуриян нь 1997 оноос Америкт аж төрж буй Ираны курд үндэстэн аж. Эхлээд тэрбээр дүрвэгчийн статустай байснаа өдгөө Америкийн иргэн болжээ. Иракт өдөөсөн дайны үед Америкийн армид гэрээгээр хэлмэрч хийж байсан Пуриян 2010 онд Мансууруулах бодисын эсрэг тэмцэх газраас явуулсан тусгай ажиллагааны дүнд илчлэгдсэн долоон хүнтэй бүлэгт элссэн байжээ. Уг газрын ажилтнууд зэвсэг олохыг хүссэн “Талибан” хөдөлгөөний хүмүүсийн дүрээр Пуриян болон түүний хамтрагчидтай холбогдсон байна. Тэд Африкийн хэд хэдэн орон, түүнчлэн Украин, Румынд уулзан нийтдээ 25 сая доллараар үнэлэгдэх зэвсэг өгөлцөж авалцахаар тохирчээ. Түүгээр ч барахгүй уг зэвсгийг эзэмших сургалт явуулахаар болсон байна. Зэвсгийн төлбөрт хар тамхи өгөхөөр болжээ. Мөрдөн байцаалтын явцад Алвар Пуриян өөрийн бурууг хү лээгээгүй аж. Харин ч “Тали бан” хөдөлгөөний дайчид ихээ хэн хэмжээний зэвсэг олж авахыг оролдсон гэдгийг америкчуудад итгүүлэхийг оролдсон байна. Пуриян болон түүнтэй хамтрагч зургаан хүнийг 2011 онд барив чилсан аж. Тэдний дотор израиль гаралтай, Америкийн нэг иргэн байжээ. Бусад тав нь Ливан, Бонин, Того улсын иргэд байв.