АНУ-ын Техас муж улсын нутаг дэвсгэрт энэ сарын 25-нд ачааны гурван галт тэрэг мөргөлдөж, 20-30 вагон замаасаа гарчээ. Энэ үеэр дөрвөн хүн шархадсан аж. Тэдний хоёрынх нь амь нас хутганы ирэн дээр байна гэж эмч нар үзэж буй гэнэ. Дорно зүг рүү зорчиж байсан “BNSF Railway” компанийн галт тэрэг зам дээр зогсож байсан цуваа руу давхиад орчихож. Гэтэл баруун зүг рүү довтолгож явсан гурав дахь галт тэрэг эхний мөргөлдөөнөөс болж замаасаа гарсан цуваатай мөргөлдөж ор хи жээ. Компанийн төлөөлөгчийн хэлснээс үз вэл галт тэрэгний задгай тэвшин дээр чингэлг үүд ач сан байжээ. Аз болоход тэдгээрт хүний хийгээд агаар, байгальд хохирол учруулахуйц ямар ч зүйл байгаагүй аж. Ослын шалтгааныг тодруу лахаар Америкийн Төмөр замын захиргаа, Засгийн газрын дэргэ дэх тээврийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөлийн шин жээчид уг газарт очоод байна.