Уэльсийн хунтайж Чарльз Их Британийн түүхэнд, сүүлийн 300 жилийн хамгийн хөгшин угсаа залгамжлагч эрэгтэйгээр тодорсон гэж “Telegraph” мэдээллээ. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сард 65 нас хүрэх бөгөөд өмнө нь уг амжилтыг IV Уильям эзэмшиж байжээ. IV Уильям 1830 оны зургадугаар сард хааны титэм зүүхдээ 64 нас арван сартай байсныг нь түүхчид батлав.
Харин хаан ширээнд суух өдрөө хамгийн удаан хүлээсэн угсаа залгамжлагч нь Софиа гүнж аж. Тэрбээр Хатан хаан Аннег насан эцэслэхээс хэдхэн сарын өмнө буюу 1714 онд 83 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Сонирхуулахад, Уэльсийн хунтайж Чарльзын ээж, Хатан хаан II Элизабет (87 настай) Их Британийн хаан ширээнд сууж буй хамгийн ахмад хүн гэнэ.