АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ны ажилтан байсан Дональд Сачтлебен мөрдөн байцаагчидтай хамтран ажиллахаар тохиролцсоныхоо дараа нууц мэдээ алдагдсанд өөрийгөө буруутай хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.
АНУ руу ирэх юм уу тэндээс гадагш явах зорчигч тээврийн нэгэн онгоцыг дэлбэлэх зорилготой хуйвалдааныг тусгай албад илрүүлсэн талаар өнгөрсөн тавдугаар сард Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлж байсан юм.
Хуйвалдааныг “АльКаида”-тай хэлхээ холбоотой Йемений алан хядагч бүлэглэлийн нэг нь зохион байгуулсан гэж тухайн үед нь сэтгүүлчид үзэж байв. Осама бен Ладен үхээд нэг жил болж буйг тус бүлэглэл чухам ийм байдлаар тэмдэглэх гэж байжээ.
Олны сонорт хүрсэн мэдээллээр бол “Арабын хойг дахь “Аль-Каида”-гийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олж авсан Америкийн тусгай албаны нэг ажилтан аюулд орохоор болоод байв. Эцэст нь хууль сахиулах байгууллагууд ХМТ-ны ажилтан байсан Сачтлебений мөрөөр орж чадсан байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд нэгэн товчоонд дэлбэлэх төх өөрөмжийн мэргэжилтнээр гэрээгээр ажиллаж байсан аж.
Эцэст нь 55 настай Сачтлебен арай зөөлөн ял авахын тулд өөрийн бурууг хүлээжээ. Тохиролцоо ёсоор тэрбээр 3.8 жилийн ял авах байсан ч урьд нь хүүхдэд садар самууныг сурталчилсан хэрэгт буруутай нь нэгэнт илэрхий болсон учраас үүнээс урт хугацаагаар хоригдох бололтой. Хоёр гэмт хэрэгт нь 11 жил гаруй хоригдох ял өгч магадгүй байна.