Хятадын өмнөд нутагт “Усаги” нэртэй хар салхи дэгдсэний улмаас дор хаяж 20 хүн амиа алджээ. Тэдний ихэнх нь үерт живж, хөрсний нурангид дарагдсан аж. Тус улсын хэд хэдэн районд түгшүүр зарлан 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Далайн эрэг орчмын нутгуудад 170 орчим мянган аж ахуй цахилгаангүй болсон гэнэ.
Хонконгийн нисэх онгоцны буудалд 370 гаруй нислэг хойшилсон байна. Нэлээд хэдэн бүс нутагт сургуулиудыг хааж, улсын үйлдвэрийн газруудын ажлыг түр зогсоосон аж. “Усаги” нь энэ онд тохиолдсон хамгийн хүчтэй хар салхи бөгөөд Хятадад хүрэхээсээ өмнө Филиппиний умард нутгийг дайрч өнгөрсөн байна.