Энэ сарын 18-нд Грекийн хэд хэдэн хотод болсон фашизмыг эсэргүүцэгчдийн жагсаал цуглааны үед дэг журам зөрчих явдал гарснаас цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэж, 23 хүн баривчилжээ. Олныг хамарсан цуглаан Афин, Салоники хотуудад болсон бөгөөд эдгээрт нийтдээ 11 мянган хүн оролцсон байна.
Баруун нутагт байх Патрас хотод болсон цуглаанд оролцогчид шатамхай шингэн хэрэглэсэн аж. Лхагва гаригийн шөнө Афин хотын баруун хэсэгт зүүний үзэлтэй хип хоп дуучин 34 настай Павлос Фиссас алагдсаны дараахнаас жагсаал эхэлжээ.Түүний үхэлд буруутай хэмээн сэжиглэн “Алтан үүр” хэмээх шинэ нацист бүлэглэлийн 45 гишүүнийг, буруу мэдүүлэг өгсөн дуучны гэргийн хамт баривчилсан байна.