“Маньи” хар салхи тус улсын эрэгт тулж ирсэн тул 20 мужийн 500 мянга орчим хувийн аж ахуйг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Даваа гаригийн өглөө хар салхи Японы төв нутгийн эрэгт хүрсэн байна. Эндхийн ойр орчмын нутагт хэдхэн цагийн дотор 500 мм тунадас унасан аж. Салхины хурд төв хэсэгтээ 25 м/сек хүрчээ. Сига, Фукуи, Киото мужуудад дээд зэргийн түгшүүр зарласан байна. Тухайн гамшиг хүн амын амь насанд гарцаагүй аюул учруулахаар болсон тохиолдолд ийм түвшний түгшүүр зарладаг аж.
Усархаг бороо үер, хөрсний гулгаа үүсгэж болзошгүй хэмээн эрх баригчид сэрэмжлүүлж байгаа юм байна. Дотоодын 500 орчим нислэгийг хойшлуулж, галт тэрэгний хөдөлгөөний хуваарь өөрчлөгджээ. Тус улсын төвийн болон баруун нутагт 80 гаруй мянган хувийн аж ахуй гэрэл цахилгаангүй болжээ. Ямар нэг хохирол учирсан талаар мэдээлэл алга. Харин гурван хүн сураггүй болсон, 29 хүн гэмтсэн сураг байна. “Маньи” хар салхи Японы зүүн хойд нутаг руу цагт 45 км хурдтай явж байна. Даваа гаригийн орой тийш тус улсын нутгаас гарна гэж таамаглаж байв.