Европын томоохон тээвэрлэгч болох ХБНГУ-ын нисэх онгоцны Lufthansa компанийн дарга Кристоф Франц ирэх онд албан тушаалаа өгч эм үйлдвэрлэлийн Roche концернд ажиллахаар төлөвлөж буй гэнэ. 53 настай энэ менежерийн дээрх компанитай байгуулсан гэрээ 2014 оны тавдугаар сард дуусах бөгөөд одоо болтол түүнийг сунгаагүй байгаа юм байна.
Түүний оронд нисэх онгоцны компанийг удирдах албанд гол өрсөлдөгчийн нэгээр Кристоф Францтай хамт ажиллаж байсан Карстен Шпорыг нэрлэж байна. Тэрбээр сүүлийн хоёр жил Lufthansaгийн зорчигч тээврийн асуудлыг хариуцаж байжээ. Lufthansa нь жилд тээвэрлэдэг зорчигчдынхоо тоогоор дэлхийд тавд ордог юм.