АНУ-ын Конгрессийн гишүүн Стив Израэль “The New York Times” сонинд Владимир Путиний нийтлүүлсэн өгүүллийн хариу болгож “Оросын ард түмэнд” гэсэн ил захидал илгээв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгыг “нааштай алхам” гэж Стив Израэль нэрлээд, Сирийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх тухайд цаг нь болоогүй байхад хөөрч, догдлолгүй дипломат аргад боломж олгох нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Түүний бодлоор бол улс төрийн хүчин чармайлт үр дүнгээ өгөхөөргүй болсон тохиолдолд Дамаскийн эсрэг хязгаарлагдмал цохилт өгөх явдлыг өдгөө болтол дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс хариу өгөөгүй байгаа Сирийн эрх баригчид химийн зэвсэг нэг бус удаа хэрэглэсэн гэх хэл ам, хортой бодисыг Сирийн босогчдын гарт оруулахгүй байх шаардлага, олон улсын хуулийг үл хайхарч буй Иран, Умард Солонгос, “Хезболла” гэсэн хүчнүүдэд хүчтэйхэн дохио өгөх гэсэн гурван шалтгаанаар тооцооноос гаргахгүй байх ёстой гэнэ.