Хэдийгээр түүний талаар хүмүүст тааламжгүй дурсамж, сэтгэгдэл үлдсэн байдаг ч Адольф Гитлер өнгөрсөн зууны хамгийн нөлөө бүхий удирдагч мөн болох нь гарцаагүй. Тэрбээр амьдралынхаа турш хэвлэлийнхэнтэй тун цөөн удаа уулзаж, фюрер болсноосоо хойш нэг ч удаа хэвлэлд ярилцлага өгч байсангүй. Харин зохиолч, сэтгүүлч, суртал ухуулагч Жорж Сильвестер түүнтэй бүх эрх мэдлийн оройд гарахаас нь урьд буюу нэр нөлөө нь өдрөөс өдөрт өсөж, Нацист намын тэргүүний суудалд заларсан үед нь ярилцлага авч байжээ. 1923 онд авсан уг ярилцлага нь хожим 1932 онд тухайн үеийн хамгийн алдартай хэвлэл“Liberty” сэтгүүлийн долдугаар сарын дугаарт нийтлэгдсэн байна. Энэхүү ховор, сонирхолтой ярилцлагыг Их Британийн “Guardian” сонин “ХХ зууны алдартай ярилцлагууд” номдоо оруулсан байдаг.
“Герман улс мэдэлд минь ирэх аваас, би юун түр үүнд большевизмыг үлдэн хөөнө” гэж хэлээд Адольф Гитлер аягатай цайг дуустал балгасан нь большевизмын сүүлчийн дусал цусыг ховх сорж буй лугаа санагдав. Тэр “Большевизм” гэж шүдээ зуун дахин чангаар хэлээд, “Бидний хамгийн заналт дайсан. Герман улсын нутаг дэвсгэрээс үүнийг үлдэн хөөх хэрэгтэй. Бидэнд 70 сая хүн, мөн тооны хүч байна. Франц улс хүч чадлаа батлан хамгаалахад биш, сая сая большевист салаа бий болгоход дайчилж, бидний эсрэг турхирахаар зэхсэн. Версалийн гэрээ гэгч большевистуудаар тэтгэгдэн, бидний эх оронд өнөөдөр ч амь бөхтэй оршиж байна. Большевизм, энхтайвны гэрээ гэдэг бол хоёр толгойтой мангас л гэсэн үг. Аль алиных нь толгойг тасдахаас нааш авралгүй” хэмээснээ над руу тун ч уурсангүй, ширүүн харав.
“Гуравдугаар эзэнт гүрэн” хэмээх хөтөлбөр тунхаглан гарч ирсэн Адольф Гитлерийн сүр хүч, эрх дарх өдрөөс өдөрт, сонгуулиас сонгуульд хүчирхэгжин томорсоор байна. Гэсэн ч түүний хүч чадал ерөнхийл өгч Гинденбургийг суудлаас ховхолж хараахан чадахгүй байгаа ч, тэр өнөөд өр Германы хамгийн хүчирхэг намыг тэргүүлж байгаа. Бага багаар ахиж буй эрх мэдэл нь хэзээ нэгэн цагт Гинденбургийг барьж идэх вий гэж санаа зовогсод, таамаглагсад олон. Гэвч Гитлер эцсийн эцэст Гинденбургийн эсрэг биш, канцлер Брюнинг түүний гол дайсан нь юм. Үнэндээ, Брюнингийн халааг авах хүн Үндэсний социалистуудын дэмжлэгийг авахгүйгээр урагшилна гэдэг бараг л бүтэшгүй зүйл.
Саяын сонгуульд Гинденбургийн төлөө саналаа өгсөн хүмүүс Гитлерийг гэх зүрхтэй байсан ч тэд шинийг туршихаас эмээсэндээ хуучин хурандаагийн төлөө саналын хуудас дугуйлсан болов уу. Гэвч өдгөө 85 нас зооглож буй Гинденбургийг Гитлерээс илүүд үзсэнд хүндэтгэх тайлбар олдох л байх. Ямартаа ч Францын Засгийн газар Гитлерийг харааж байгаа нь болон түүний өөрийн алдаа, намын удирдлагын төлөөх улайрсан тэмцэл зэрэг нь Германы Муссолини болох боломжийг энэ удаа үгүй хийлээ. Би Гитлерийн Мйюнхен дэх төв штабт нь биш, урьд Германы тэнгисийн цэргийн флотын чөлөөндөө гарсан жанжны сууц байснаа өдгөө түүний мэдлийнх болсон байранд уулзав.
“Таны тэргүүлж буй нам социализмын үзэл баримтлалаас тэс өөр бодлого баримталж байгаа атал яагаад та өөрийгөө “Үндэсний социалист” хэмээн тунхаглаж байгаа юм бэ” гэж түүнээс асуухад Гитлер ууж байсан аягатай цайгаа тун болгоомжтойгоор ширээн дээр зөөлөн тавиад, “Социализм бол сайн сайханд хүрэх хамгийн дөт зам. Коммунизм бол социализм биш. Марксизм ч мөн адил. Гэтэл марксистууд үүний үндсэн үзэл, утгыг нь хэлбийлгэж орхисон. Тиймээс социализмыг социалистуудаас эхлээд салгах ёстой. Нэр томъёоны хувьд өөр ч, бидний өвөг дээдэс социализмыг байгуулахыг хичээж байсан. Энэ бол хамгийн зөв зам гэдгийг тэд мэддэг байсан. Социализм бол марксизм шиг хувийн өмчид халддагг үй. Марксизмтай адилгүй нь, эх оронч үзлийг эрхэмлэн хүндэлж, оройдоо залдаг. Тиймээс бид Либерал нам байгуулж, өөрсдийгөө Үндэсний социалистууд гэж нэрлэсэн. Бид интернационализмыг баримтлагчид биш. Бидний социализм бол үндэснийх” гэв.
Адольф Гитлер цэвэр герман хүн биш. Түүний гүн хар үс нь Альпийн нурууг тойрон аж төрж байсан өвөг дээдсийг нь илтгэнэ. Өнөөдрийг хүртэл гэрэл зураг авахуулахаас татгалзаж ирсэн нь магадгүй үүнтэй холбоотой бөгөөд түүний стратегийн нэг хэсэг байх.
“Улс төрийн гол зарчим, үзэл баримтлал чинь юу вэ” гэж намайг асуухад тэр “Бид эрүүл бие, саруул ухаанд итгэдэг. Ёс суртахууны болон физиологийн эрүүл саруул байдал бол төсөөтэй ойлголт...” хэмээхэд нь би үгийг нь тасалж, “...Муссолини ч бас ингэж үздэг байсан гэж хэлэх нь үү” гэхэд тэр дуугүй толгой дохиод нүүрэндээ ховорхон тохиох инээмсэглэл тодруулав. Тэгээд тэр цааш нь “Бид үндэсний уналт болон гамшгийн эсрэг тэмцэж байна. Бавари бүхэлдээ аж үйлдвэржээг үй учраас харьцангуй эрүүл байгаа шүү дээ. Хэрэв бид Герман улсыг аврахыг хүсвэл фермерүүдийн итгэлийг газартай нь үлдээх ёстой. Тэдэнд амьсгалах өрөө, ажиллах газар байх хэрэгтэй” гэв.
“Ажиллах өрөөг та хаанаас олох юм бэ” гэхэд тэр “Бид колониудаа зайлшгүй хадгалан үлдэхийн сацуу зүүн тийшээ өргөжин тэлэх ёстой. Бид Англитай хамт, тэдний нэгэн адил дэлхий дээрх эзэмшил газраа өргөжүүлэх чухал хэрэгтэй цаг үед амьдарч байна. Балтийн тэнгис гарцаагүй Германых, ядаж л үүнийгээ эргүүлэн авъя” гэж шийдэмгий хариулав. Тэгмэгц нь би түүнээс “Герман улс газар нутгаа тэлэхгүйгэээр эдийн засгаа хүчирхэгжүүлэх боломж байхгүй гэж үү?” гэж асуухад Адольф Гитлер шууд л толгой сэгсрэв. “Эдийн засгийн империализм цэргийнхтэй тун төстэй. Аль аль нь эзэрхэг байдал, хүч чадлаар тэтгэгддэг юм. Дэлхийд эзэрхэж чадахгүй бол бид дэлхийн худалдаа явуулж чадахгүй. Хүмүүс үүнийг ойлгохгүй эзэрхэг түрэмгийлэл, дайныг шууд эсэргүүцээд байдаг. Герман улс хүчирхэгжихийн тулд тодорхой хэмжээний золиос гаргах нь зүйн хэрэг. Бидний улс одоо байшин нь шатсан гэрийн эзэнтэй адилхан нөхцөлд байна. Тэр шинэ, илүү сайхан байшинтай болохын тулд бяцхан хоргодох байранд байж мөндөрт цохиулж, бороонд нороход яах вэ дээ” гэлээ.
Тэр Германы зарим милитаристуудтай адилгүй нь, Зөвлөлт Холбоот Улстай ойртох бодолгүй. Энэ талаар асуухад тэр бултах гэж үзэв. “Liberty” сэтгүүл урьд нь ч бас түүнээс эрх мэдлийн төлөө Германаар толгойлуулсан Европын арми ЗХУ-тай үхэл амьдрал шийдсэн тулаан өдүүлэх санааных нь талаар асуух гэхэд тэр мөн л бултаж, хариулахаас татгалзаж байсан юм. Үнэндээ, большевист ЗХУ-тай хамтрах нь бүх талаараа Гитлерт зохихгүй. Магадгүй, большевизм түүний сүүлчийн хөзөр байлаа ч үүнийг тэр хөсөр чулуудаад, тоглоомд ялагдахыг илүүд үзэх байх.
Эцэст нь тэр “Бид бүх герман үндэстнийг нэгтгэсэн хүчирхэг Герман улс болохыг хүсэж байгаа. Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд бид магадгүй жижиг булангаас ч эхэлж болно. Бидэнд ердөө 10 акр газар нутаг байлаа гэж бодвол энэ гашуудах шалтгаан биш. Эндээс л ердөө дэлхийг эзэлж болно. Энэ газрыг тэлж болно. Манай улсын иргэдэд хоёр сүнс байгаад байна. Нэг нь герман, нөг өө нь марксист. Бид герман сүнсийг нойрноос сэрээх ёстой. Тэгэхийн тулд марксизмын зэрлэг өвсийг үндсээр нь сугалж хаях хэрэгтэй. Марксизм, германизм хоёр эсрэг зүйл, өөрөөр хэлбэл дайснууд юм. Герман улсад харийнханд зориулсан ямар ч зай байх ёсгүй. Амьдралын идэвхгүй хүн энд байгаад нэмэргүй” гэлээ.
Ярилцлагын турш түүний хахир, чанга дуу өрөөгөөр нэг цуурайтаж байлаа. Энэ мөчид түүнийг дагалдагчдын дуу чимээ хаалганы цаанаас сонсогдож эхлэв. Тэгмэгц Гитлер цайгаа яаравчлан залгилаад, харцаа төв болгон над руу харахад нь миний явах цаг хэдийнэ болсныг ойлгоод шаагисан олон дагалдагчидтай нь зөрөн гарч одлоо.
Ж.Тэгшжаргал