Польшийн үйлдвэрчний эвлэлийн байгууллага бямба гаригт Засгийн газрын эсрэг арга хэмжээг эхлүүлэв. Түүнд 100 мянга орчим хүн оролцжээ. Уг арга хэмжээнд оролцогчид хотуудын гудамжаар жагсан явж, Ерөнхийлөгчийн өргөөний дэргэд цуглаан зохион байгуулжээ. Жагсагчид Ерөнхий сайд Дональд Туск, түүний тэргүүлсэн танхимыг огцрохыг шаардаж байна.
Хөдөлмөрийн салбарт Төрийн явуулж буй бодлогод сэтгэл дундуур байгаагаас ийн хандаж байгаа аж. Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж, тэтгэвэрт гарах насыг 67 (одоо 65 байгаа) болгож өөрчлөх, ажилгүй иргэдэд өгөх тэтгэмжийн хэмжээг дээшлүүлэх болон ажлын нөхцөлийг сайжруулах талаар өөр бусад арга хэмжээ авахыг жагсагчид шаардсан байна. Энэ арга хэмжээнээс үүдэн Варшав хотын гудамжны хөдөлгөөнд ихээхэн түвэг учирчээ.
Дональд Туск 2007 онд Парламентын сонгуульд “Иргэний платформ” нам нь ялснаар Ерөнхий сайд болжээ. Дараагийн сонгууль 2015 онд болно.