Бэлгийн харилцааны шинж чанартай гэмт хэрэгт дахин буруутгаж эхэлсний дараа Их Британийн Парламентын спикер Найжел Эванс огцрох хүсэлтээ илэрхийлжээ. Харин депутатын хувьд ажлаа үргэлжлүүлэх аж. 2003-2013 онд Эванс хуулийн найман ч заалтыг зөрсөн үйлдэл буюу бэлгийн дарамт хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн аж.
Хоёр хүнээс гомдол хүлээж аваад цагдаа нар мягмар гаригийн өглөө Эвансыг баривчилжээ. Шүүхийн анхны хуралдаан энэ сарын 18-нд болох төлөвтэй. Эвансыг ийн буруутгаж буй нь анхны тохиолдол биш гэнэ. Энэ оны тав, зургадугаар сард цагдаагийн байгууллага түүнийг хоёр ч удаа саатуулжээ. Түүнтэй бэлгийн харьцаанд орсон хэмээн ижил хүйстэн (эр) нь хүлээсэн аж.