АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама телевизээр ард түмэндээ хандаж хэлэхдээ Сири дэх иргэний дайнд Америк хөндлөнгөөс оролцох бодолгүй байна, гэхдээ “өргөн хүрээтэй биш цохилт өгнө. Би цэргээ Сири рүү илгээхг үй. Тэгэхдээ АНУ хязгаарлагдмал хүрээнд өгөх цохилтоороо Асадад дохио болгоно. Энэ дохио дарангуйлагч Асадыг химийн зэвсэг хэрэглэхийнхээ өмнө хоёр дахин эргэцүүлэхэд хүргэнэ” гэжээ. Америкийн Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ “Ирак, Афганистаных шиг цаг хугацааны хувьд хязгааргүй ажиллагаа явуулахыг би эрмэлзэхг үй. Ливи, Косовогийнх шиг агаарын удаан хугацааны довтолгоон хийхгүй” гэсэн байна.
Дамаск орчимд наймдугаар сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэсний хариуцлагыг Сирийн Засгийн газар үүрэх ёстой гэдэгт АНУ-ын засаг захиргаа итгэлтэй байгаа юм байна. Хүмүүсийн цус, үсийг шинжлэхэд хийгээр хордуулсан нь нотлогдсон гэж Барак Обама хэлжээ. Түүний зэрэгцээ Сирийн асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх талаар Оросын удирдагч Путинтэй зөвлөлдөх өө тэмдэглэсэн аж.
Орос, Хятад болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бусад гишүүдтэй ч бас ярилцах бололтой. Тэгэхдээ л Сири дэх зөрчилдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэхийг өөрийнх нь засаг захиргаа илүүд үзнэ гэдгээ онцолсон байна.