Сүүлийн таван сар хаалттай байсан Кэсоний аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг сэргээхээр хоёр Солонгосын эрх баригчид энэ сарын 10-нд тохиролцоонд хүрсэн байна. Кэсонийг ирэх даваа гаригаас ажиллуулах аж. Аж үйлдвэрийн энэ бүсийн ажиллагааг дахин зогсоохг үй гэсэн баталгааг Умард Солонгосын тал Өмнөд Солонгост өгөхөөр тохирсон байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Кэсонийг гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгохыг Сөүл шаарджээ.
Кэсоний аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг сэргээхээр түүнийг хааснаас нэг сарын дараа буюу тавдугаар сард яриа хэлэлцээ эхлүүлэх санал БНСУ гаргаж байсан юм. 2012 оны эцэс 2013 оны эхээр Умард Солонгос баллистик пуужин хөөргөж, цөмийн туршилт хийсний дараа хоёр улсын харилцаа хурцадсанаас Кэсоний үйл ажиллагааг хаах шийдвэрийг БНАСАУ-ын эрх баригчид гаргасан юм.
Энэ цогцолборыг 2004 онд бий болгосон бөгөөд тэр цагаас анх удаа хаасан аж. Түүний уршгаар Умард Солонгосын 55 мянган иргэн ажилладаг Өмнөд Солонгосын олон үйлдвэр хаалгаа барьсан. Цэрэггүй бүсээс холгүй байдаг Кэсон нь Умард Солонгост олон улсын зүгээс хориг тавьсан нөхцөлд валютын гол эх үүсвэр нь байв.