Амур мөрний усны түвшин Комсомольск хотын орчимд 902 см болсон байна. Сүүлийн хэдэн хоногт долоон см-ээр ихэссэн аж. Энэ сарын 13-15-нд усны түвшин 920-940 см хүрэх төлөвтэй гэнэ. Удахгүй ирэх аюулд бэлтгэж оюутнууд сайн дураараа бүлэг байгуулж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх цэгүүдийг бий болгожээ.
Эдгээр цэгт ойролцоогоор 3000 хүн байрлуулна гэж тооцоолж, эхний ээлжинд 800 хүнийг тэнд аваачаад байна. Хабаровскод өнгөрсөн хоногуудад усны түвшин 12 см-ээр доошилж, одоо 741 см болоод байгаа.
Оросын Алс Дорнодод долдугаар сард хүчтэй үер болсноос хэд хэдэн хотод онцгой дэглэм тогтоогоод байгаа юм. XIX зуунаас хойш тохиолдоогүй их үер гэж үзэж буй байгалийн энэ гамшгийн “хөлд” 100 мянган хүн өртөөд байна.
Р.ЖАРГАЛАНТ