Тус улсын эсрэг гадаадаас бэлтгэж буй хуйвалдааныг аравдугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро даваа гаригт мэдэгдээд, өдөөн хатгалгад бэлэн байхыг ард түмэндээ уриалав.
Түүний хэлснээр бол АНУ-ын эрх баригчид энэ зун Венесуэлийн байдлаар зөвлөлгөөн хийж, тус улсад улс төрийн байдал нь тогтворжиж байна гэж дүгнэсэн аж.
Ард түмэн хийгээд тусгай албадаа тэрбээр сэрэмж болгоомжтой, аливаа өдөөн хатгалгад бэлэн байхыг сануулжээ.