Өнгөрсөн даваа гаригт Норвегид Парламентын сонгууль болж, сана лын хуудасны 75 хувийг тоол соны дараах байдлаар сөрөг хүчин байсан зүүн төвийн эвсэл 169 суудлын 96-г авч ялалт байгуулжээ. Уг нь 85 суудал авсан байхад л Парламентад олонх болох аж. Одоогийн Ерөнхий сайд Йенс Столтенбергийн талынхан урьд чилсан байдлаар 72 суудал авсан байна. Столтенберг сөрөг хүчиндээ баяр хүргэж, огцроход бэлэн хэмээн зарлажээ.
Тэрбээр “Аравдугаар сарын 14-нд улсын төсвөө танилцуулаад огцрох өргөдлөө өгнө” гэж хэлсэн байна. Консерваторуудын удирдагч Эрна Сульберг Норвегийн дараачийн Ерөнхий сайдаар ажиллах биз ээ. Тэдний нам татварыг багасгаж, эмнэлгийн үйлчилгээг сайжруулахаар сонгогчдод амласан юм.
Хатагтай Сульберг одоо 52 настай, улс төрд хөл тавьснаас хойших он жилүүдэд “Төмөр Эрна” хоч аваад буй. Тэрбээр Норвегийн түүхэнд хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд бөгөөд 1990 оноос хойш, Консерватив намаас анх удаа энэ албыг хаших нь. Европын эдийн засгийн хямрал Норвегийг үндсэндээ хөндөлгүй үлдээсэн ч Ерөнхий сайдын суудалд найман жил заларсан Столтенберг эдийн засгийн өсөлтийг удаашруулсан, өрсөлдөөнийг хумисан гэж норвегчууд үздэг. Мөн эдийн засгийг өөд нь татах боломжийг ашиглаагүй гэж буруутгадаг юм.