Энэ оны нэгдүгээр сараас Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа Рамазан Абдулатиповыг Дагестаны Парламент Төрийн тэргүүнээрээ батлав. Ардын хурлын 88 гишүүний 86 нь түүнийг дэмжжээ. Тэрбээр санал хураамагц Абдусамад Гамидовыг Засгийн газрын тэргүүнээр баталж өгөхийг хүсэж мөн дэмжлэг авсан байна. Дагестаны Ерөнхийлөгч байсан Магомедсалам Магомедов энэ оны эхээр огцорсноос хойш энэ суудал эзэнгүй байжээ.
2013 оны наймдугаар сарын 17-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Дагестаны Ерөнхийлөгчөөр сонгуулахаар гурван хүний нэрийг Ардын хуралд нь санал болгосон юм. Абдулатиповоос гадна Хөдөлмөр, нийгмийн хөгжлийн сайд Малик Баглиев, хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Уммупазиль Омаров нар нэр дэвшигчдийн жагсаалтад байсан аж.
Ингушет, Дагестан хоёр есдүгээр сарын 8-нд ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон бөгөөд Ерөнхийлөгчийн нэрийг хүн амынх нь санал хураалтаар шийдээгүй нь бүс нутгийн тэргүүнийг сонгуулиар тодруулахаас татгалзсантай холбоотой юм байна.
Р.ЖАРГАЛАНТ