Сирийн иргэний дайнд АНУ оролцох, эсэх асуудлаар энэ сарын 3-нд санал асуулга явуулахад түүнд хамрагдагсдын 56 хувь нь “Оролцох ёсгүй” гэсэн хариу өгчээ. 19 хувь нь оролцохыг зөвшөөрч, 25 хувь нь ямар хариулт өгөхөө мэдэхг үй байсан аж. Сирид химийн зэвсэг хэрэглэснийг сануулахад цэргийн ажиллагаа явуулахыг дэмжигчид нэмэгдэж байсан гэж Reutеrs тэмдэглэв. Гэхдээ л санал асуулгад оролцогсдын 20 хувиас хэтэрсэнгүй. Дээрх санал асуулгаас өмнө Конгрессийн хоёр танхимын удирдлага цэргийн оролцоог дэмжиж байсан юм. Сирид цэргийн цохилт өгөхөөр шийдсэнээ Ерөнхийлөгч Обама өнг өрсөн сарын эцсээр зарласан ч бие даан шийдвэр гаргах эрхээ эдлэлгүй Конгрессоос дэмжлэг авахаар хүлээж буй билээ. Конгресс уг асуудлыг энэ сарын 9-нд хуралдаанаараа хэлэлцэнэ.
Сирид химийн зэвсэг хэрэглэсэн, эсэхийг магадлахаар НҮБ-ын шинжээчид тэнд очоод буцсан ч дүгнэлт нь гараагүй байгаа. Гэсэн ч Сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэснийг нотлох баримт бий гэж АНУ-ын Засаг захиргаа мэдэгдээд байгаа юм. Тэгвэл Сирийн асуудлаарх тогтоолын төсл өө Сенатын Олон улсын харилцааны хороо бэлэн болгосон бөгөөд түүнд өгүүлснээр бол Сирид явуулах цэргийн ажиллагааг хоёр сараар хязгаарлах аж. Тэгэхдээ шаардлагатай гэж үзвэл нэг сараар сунгаж болохоор тусгасан байна. Тогтоолын төслийг АН-ын Роберт Менендес, БН намын Боб Коркер нар санаачилжээ. Сирид газраар цохилт өгөхийг төсөлд хоригложээ.
Харин агаараас цохилт өгөхийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын олонх (БННамын)-ийн тэргүүн Эрик Кантор, Сенатын Батлан хамгаалах хорооны дарга Карл Левин нар дэмжиж буй аж. Дээрх тогтоолын талаар санал хураалтыг Гадаад бодлогын хороонд өчигдөр явуулсан байх учиртай. Эндээс дэмжвэл Танхимуудын хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ хэлэлц үүлэг Конгрессийн гишүүдийг амралтаа дуусгаж ирэхээр буюу есдүгээр сарын 9-ний орчим болох юм.
Р.ЖАРГАЛАНТ