Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэх, хэрэглэсэн бол эзэн нь хэн бэ гэдэг асуудал дэлхий дахины анхаарал татаж буй төдийгүй хэрэв энэ улсын Засгийн газар энэ гэмт хэрэгт холбоотой бол тэндхийн иргэний дайнд гадны зэвсэгт оролцоо гарцаагүй шаардлагатай болох дээр тулаад байна.
Сирийн хэрэгт зэвсгийн хүчээр хөндлөнгөөс оролцох талаар АНУ тэргүүтэй Өрнөдийн орнууд, тэр дундаа Америкийн цэргийн мэргэжилтнүүдийн орол цоотойгоор хоёр ч төлөвлөгөө нэгэнт бэлэн болсон талаар гадаадын хэвлэлд бичих болсон. Нэг төлөвлөгөөг нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын асуу дал эрхэлсэн зөвлөхүүд санал болгож буй аж. Тэдний санал болгосон төлөвлөгөө гурван хувилбартай. Юуны түрүүнд Сирийн нутаг дээгүүр онгоц, нисдэг тэрэг явахыг хоригловол босогчдод Сирийн арми агаараас цохилт өгөх боломжгүй болно. Генерал Демпсийн төлөвлөгөөнд ч ийм хувилбар байгаа. Ингэвэл босогчдод ихээхэн дэмжлэг болно гэж үзэж буй шинжээчид ч цөөнгүй. Сирийн агаарын довтолгооноос хамгаалах систем ялангуяа иргэний дайн эхлэхээс өмнө тун сайн байсан. Үндсэндээ Зөвлөлтийн үеийн үйлдвэрийн зэвсэглэлтэй, Оросын шинэ цагийн зэвсгийн оролцоо ч түүнд бас их бий.
Сирийн агаарын орон зайг хаахын тулд америкчууд тус улсын агаараас эсэргүүцэн хамгаалах системийг аюулгүй болгох ёстой. Энэ нь маш аюултай ажил. Яагаад гэвэл Сирийг орчин цагийн ийм төхөөрөмж өөр хангахаа ОХУ амласан байгаа. Сирийн нутаг дээгүүр онгоц нисэхийг болиулснаар америкчууд Сири дэх иргэний дайнд хүсэж байснаасаа илүү гүнзгий татагдан орох юм. Түүнээс гадна ийм арга хэмжээ авахын тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Тэгтэл Аюулгүйн Зөвлөлийн гишүүн Орос, Хятад улс ийм алхам хий хийг зөвшөөрөхгүй л болов уу. Энэ мэт олон шалтгааны улмаас уг хувилбарыг ашиглах боломж тун хомс гэж шинжээчид үзэж байгаа. Сирийн цэргийн байгууламжууд руу далавчит пуужингийн тусламжтайгаар довтлох боломжийг АНУ анхаарч үзэж байна. Ингэснээр Сирийн Засгийн газрын цэргүүдийг босогчид руу агаараас довтлох хүчийг сулруулна гэсэн байр суурьтай байгаа аж. АНУ-ын тэнгисийн цэр гийн хүчний хөлөг онгоцууд, усан доогуур явдаг завинууд одоо Газрын дундад тэнгист очоод байна. Пуужингаар цохилт өгөхийг Сирийн иргэний дайнд АНУ болон түүний холбоотнууд оролцох хамгийн боломжтой хувилбар гэж шинжээчид дүгнэж байна. Учир нь ийм цохилт Сирийн дэглэмийг айлгаж, химийн зэвсэг дахин хэрэглүүлэхгүй байх үр дүнтэй арга байж болох юм. Тэгэхдээ цохилт өгөхийн тулд мөн л НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөл хүсэхэд хүрнэ.
Америкчууд Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцэгчдэд ямар ч зэвсэг нийлүүлэхгүй гэж аман дээрээ хэлж буй ч Турк, Иорданиар дамжиж босогчдод зэвсэг очсоор байгаа юм. Зэвсэг нийлүүлэх ажлыг Саудын Араб болон Персийн булангийн зарим орон санхүүжүүлж байна. Гэхдээ Америкийн орчин цагийн зэвсгийг ашиглаж сурахад сиричүүдэд хугацаа хэрэгтэй. Тодруулбал, сургалт явуулах шаардлагатай юм. Нөгөө талаар босогчдын хамгийн хүчирхэг бүлэг гэгддэг “Фронт ан-Нусра”-гийн дайчдын гарт зэвсэг орж болзошгүй. НҮБ болон хэд хэдэн улс энэ бүлгийг алан хядагчдын байгууллага гэж үздэг. Асадыг унагалаа гэхэд Сири улсын эрх мэдлийг лалын хэт үзэлтн үүдийн гарт өгчих аюул бас бий. Америкийн Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Мартин Демпси Сенатын гишүүн Карл Левинд бичсэн захи далдаа дэлгэрэнгүй танилцуулсан бас нэг төлөвлөгөө бий. Энэ төлөвлөгөө таван хувилбартай бөгөөд зарим нь дээр өгүүлсэнтэй дүйж буй. Англи, Францын цэргийн нисэх хүчин тухайн үедээ Ливи, Малид өгч байсан шиг байнгын байрлалаа орхилгүйгээр, алсын зайнаас
Сирийн цэргийн гол объек туудад хязгаарлагдмал хэм жээ ний цохилт өгөхийг уг төлөвл өгөөнд эн тэргүүнд авч үзжээ. Ийм ажиллагааг богино хугацаанд зохион байгуулж болох бөгөөд Өрнө дийн орнуудад өөрсдөд нь эрсдэл багатай аж. Гол ач холбогдол нь энэ. Харин химийн зэвсгийн үйлдвэрүүдэд цохилт өгвөл орон нутгийн хүн амд учруулах аюул их байна хэмээн болгоомжилж буй бололтой. Сирийн босогчдод үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлэхийг генерал Демпси нэлээд чухал гэж үзсэн байна. Дэмжлэг нь сургалт явуулах, зөвлө- гөө өгөх чиглэлийг түлхүү барьвал өрнөдийнхөнд учруулах хохирол багатай, тэр ч бүү хэл хамраас ч цус гарахгүй гэж тэрбээр үзэж буй аж. Гэтэл Сирийн сөрөг хүчин дотроо эв түнжин муутай байгаа болон босогчдын хамгийн идэвхтэй хэсэг нь “Аль-Кайда”-тай холбоотой гэх болгоомжлолоос үүдэн энэ хувил барт эргэлзээ төрж буй сураг байгаа. Сирийн нутаг дэвсгэр дээгүүр онгоц, нисдэг тэрэг явуулахаа болихыг гене рал Демпси бас санал болгосон юм. Сирийн нутаг дэсгэр дээр “аюулгүй бүс” гээчийг бий болгож Башар Асадын цэргийн хүчийг газар дээр хөдөлгөөн хийх орон зайг нь хязгаарлах нэг гарц байж болох юм гэж үзсэн ч энэ хувилбарыг урьд нь нягталж үзээд хүчингүй бол госон байна.
Эцэст нь Сирийн химийн зэвсгийн нөөцөд хяналт тавих нь үр дүнтэй гэж генерал Демпси үзжээ. Энэ нь химийн зэвсгийг хэрэгл үүлэхгүй, дэлгэ рүү лэхгүй байх зорилготой. Гадаадын хэвлэл, мэдээл лийн хэрэгслүүдийн хам гийн сүүлийн үеийн мэдээллээс үз вэл Сирийн зөрчил дөөнд Өрнөдийн орнууд хөндл өнгөөс оролцох шалтаг, шалтгаан улам л нэмэгдээд байх шиг. Энэ нь Сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэснийг нотлох баримт юм. Хэдийгээр НҮБ-ын шинжээчдийн дүгнэлт гараагүй байгаа ч үүнийг нотолж чадвал өрнөдийнхөнд өгөөш болно. Германы Тагнуулын албаны тэргүүн Герхард Шиндлерийн үзэж буйгаар зарин хэмээх хорт хийг ашиглах техникийн боломж зөвхөн Сирийн Засгийн газрын цэрэгт байгаа аж. Францын Ерөнхий сайд Жан Марк Айро химийн зэвсэг хэрэглэсний нь төлөө Асадын дэглэмийг залхаахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Тэгэхдээ Сирийн эрх баригчдыг ширээнээс нь буулгах зорилго тавихгүй гэсэн байна.
Сирийн одоогийн эрх баригч дын эсрэг ажиллагаанд Герман улс оролцоход бэлэн хэмээн Канцлер Ангела Меркель мэдэгджээ. АНУ, Сири дэх ажиллагаанд оролцо хоос буцахгүй байгаа. Гагцхүү Конгрессынхоо шийдвэрийг Барак Обама хүлээж буй. Харин Сирийн эсрэг цэрэг, дайны ажиллагаанд оролцохгүй гэдгээ НАТО албан ёсоор мэдэгдлээ. Тэгэхдээ Сирийн нийслэлийн ойролцоо Дорнод Гута хотод өнгөрсөн сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэсэн явдлын хариуг Сирийн эрх баригчдад заавал өгөх ёстой гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен хэлжээ. Энэ бүхнээс үзэхэд өрнөдийнхөн өгөөш олсон бололтой. Тэгвэл өнөөгийн нөхцөлд Сирийн улс төрийн гол холбоотон болоод байгаа ОХУ хямралыг дипломат аргаар шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргасаар байна. Сирийн асуудлаар АНУ-ын Конгрессын гишүүдтэй яриа хэлэлцээ хийхээр Оросын Холбоо ны зөвлөл, Төрийн Дум төлөөлөгчдөө даруй илгээх болсон бөгөөд энэ санаачилгыг Ерөнхийлөгч В.В.Путин дэмжжээ.
Р.ЖАРГАЛАНТ