ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан Нельсон Мандела эмнэлгээс гарч, цаашид гэртээ эмчлүүлэхээр боллоо гэж энэ сарын 1-нд мэдээллээ. Түүний биеийн байдал сайнгүй байгаа аж. Эмчлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг гэрт нь байрлуулаад зогсоогүй эмнэлэгт байхад нь эмчилж байсан баг эмчилгээг нь үргэлжлүүлэх юм. Нельсон Манделаг уушгины өвчтэй хэмээн бүр зургадугаар сарын эхээр эмнэлэгт аваачсан билээ.
2012 оны эцсээс хойш тэрбээр гурван удаа эмнэлэгт хүргэгдээд байна. Нельсон Мандела 1994-1999 онд ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Одоо тэрбээр 95 настай. 1993 онд түүнд Нобелийн шагнал олгосон юм. Түүнийг энэ сарын 1-нд эмнэлгээс гарч байхад нас нөгчсөн гэсэн мэдээлэл авсан АНУ-ын Ерөнхийлөгч асан эцэг Буш эмгэнэл илэрхийлж байсан аж. The Washington Post сонины богинохон мэдээг ташаа ойлгосноос ийм явдал болжээ.