Хүйтэрч, хүчтэй цасан шуурга тавьснаас Перугийн нутгийн нэлээд хэсэгт онц байдал тогтоожээ. Уг дэглэмийг 20 өдөр мөрдөх аж. Такна мужид хүйтний эрч -20 градус хүрсэн байна. Цаг агаарын энэ үзэгдэл 33 мянган хүний амьдралд нөлөөлж наад зах нь хоёр хүн амиа алджээ. Гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтад олноор үхжээ. Перу улс цаг уурын ийм үзэгдэлтэй нүүр учралгүй лав 10 жил болсон байна.