Оросын нийслэлийг Москвагаас дорно зүг рүү шилжүүлэх саналыг Владивосток хотын захирагч Игорь Пушкарев санал болголоо. Ингэх нь тус улсын дорнод нутгийн эдийн засгийн асуудлууд хийгээд нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэхэд тус болно гэж тэрбээр үзэж байгаа аж. Түүнээс гадна нийслэл хот нь нутаг дэвсгэрийнхээ зүүн хэсэгт байгаа улс орнуудын хөгжил өндөр хурдацтай байгааг харуулах статистикийн үзүүлэлтийг тэрбээр дурдсан байна. Тэгэхдээ нийслэлээ чухам хаана байрлуулах талаар тодор хой санал түүнд байхгүй байгаа аж.
Нийслэлээ шилжүүлэх саналыг урьд нь Оросын улстөрчдөөс тавьж байжээ. Тохиромжтой газар гэж Сибирийг ч нэрлэж байж. Тухайлбал, одоо Батлан хамгаалахын сайд байгаа Сергей Шойгу, “Өөр Орос” намын тэр гүүн Эдуард Лимонов нар ийм санал гаргаж байв. Тухайн үед Москва хотын захирагчийн албыг хашиж байсан Сергей Собянин ийм саналыг эсэргүүцэж буйгаа 2012 онд илэрхийлж байлаа. Түүний бодлоор бол нийслэлийг нүүлгэснээр гадаадаас орж ирэх хөрөнгийг бууруулж, хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг хорогдуулж, Москва хот болон Москва мужийн оршин суугчдын хувьд “сүйрэл” болох аж.
Ерөнхий сайд Дмитрий Медведев Ерөнхийлөгч байхдаа төр, засгийн зарим байгууллагыг Москвагийн төвөөс захын дүүргүүд рүү шил жүүлэх талаар санаачилга гаргаж байжээ.