Оросын Алс Дорнодын Амур мөрний усны түвшин Хабаровск орчимд сүүлийн өдрүүдэд зургаан см-ээр нэмэгдэж, мягмар гаригийн өглөө болоход 741 см хүрчээ. 1897 онд 642 см хүрч байсан аж. Урьдчилан таамаглаж буйгаар тун ойрын үед усны түвшин 5-10 смээр нэмэгдэж энэ сарын эцэс болоход 780 см болж мэдэхээр байна. Хабаровскод одоо онцгой байдлын дэглэм тогтоогоод байна. Нам дор газар байгаа байшингууд усанд автаж тун болзошгүй.
Хамгийн сүүлийн үеийн байдлаар 23.5 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа ч 50 мянга гаруй хүнд бас аюул нүүрлээд байгаа юм. Учирсан хохирлын хэмжээ 30 тэрбум рублиэс давав. Хабаровскод нэг сарын хугацаанд ус татрахгүй гэж цаг уурчид үзэж байна. Хэрэв Амур мөрний усны түвшин найман метрт хүрэх юм бол хотын хүн амыг бүхэлд нь нүүлгэх шаардлагатай болох аж.
Р.ЖАРГАЛАНТ