Энэтхэгийн Үндэсний конгресс намын тэргүүн Соня Ганди таван цаг эмнэлэгт эмчлүүлээд гарав. Түүнийг Парламентын хуралдааны танхимаас эмнэлэгт яаралтай аваачсан юм. Түүнд хатгалгаанаас хамгаалах эм өгч, шаардлагатай шинжилгээнүүдийг хийжээ. Эрүүл мэндэд нь санаа зовох зүйлгүй гэж намынх нь хэвлэлийн нарийн бичгийн дарга болон Энэтхэгийн Эрүүлийг хамгаалахын сайд нар мэдэгджээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд агсан Ражив Гандигийн бэлэвсэн гэргий Соня энэ жил 67 настай, итали бүсгүй юм. 1991 онд нөхрөө амь үрэгдсэнээс хойш тэрбээр Энэтхэгийн Үндэсний конгресс намыг тэргүүлж байна. Өнөө цагт Энэтхэгт хамгийн нөлөө бүхий улстөрч гэж түүнийг үздэг. Намынхан нь удирдагчийнхаа биеийн байдлын талаар аливаа тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсаар ирсэн ч 2010 онд Соня Ганди АНУ-д мэс засал хийлгэсэн нь нэгэнт илэрхий болсон. Өвчний оношийг албан ёсоор олны сонорт хүргээгүй ч хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд түүнийг “хавдартай” хэмээн “шивнэлддэг” аж.