Сирийн энхийн асуудлаарх бага хурлын бэлтгэл ажлын талаар Оросын дипломат ажилтантай энэ сарын 28- нд (өнөөдөр) хийхээр төлөвлөсөн хэлэлцээрийг АНУ-ын Төрийн Департамент хойшлуулав. Тэгэхдээ уг хэлэлцээрийг хойшлуулсан болохоос хийхээ больж байгаа юм биш гэж АНУ-ын Төрийн Департаментийн төл өөл өгчид онцолсон байна.
Сири дэх зөрчилдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэх арга замыг цаашид ч эрэлхийлнэ гэж тэд мэдэгджээ. Дамаскийн ойролцоо Засгийн газрын цэргүүд химийн зэвсэг хэрэглэсэн гэж АНУ-ын эрх баригчид өөрсдөдөө байгаа мэдээлэл дээр үндэслэн мэдэгдэж байсан юм. Сирид химийн зэвсэг хэрэглэснийг нотлох шинэ баримтыг ойрын өрдүүдэд олон түмэнд сонордуулахаа ч тэд бас амласан.
Дамаск хотын ойролцоо энэ сарын 21-ний шөнө химийн зэвсэг хэрэглэлээ гэж Сирийн сөрөг хүчин мэдэгдсэн юм. Тэдний өгүүлсэн баримтаар бол 1.6 мянга орчим хүн химийн зэвсгийн золиос болжээ. Гэтэл “Хил хязгаарг үй эмч нар” гэдэг олон улсын байгууллага энэ тоог “355” гэж мэдэгдсэн. Химийн зэвсэг хэрэглэсний хариуцлагыг АНУ, Англи, Франц тэрг үүтэй Өрнөдийн нэлээд орон Башар Асадын дэглэмд тохож буй. Сирийн эрх баригчид болохоор үүнийг эрс няцааж байгаа. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров химийн зэвсэг Сирид хэрэглэсэн гэх аливаа мэдээллийг “маш нарийн нягт, мэргэжлийн түвшинд мөрдөн шалгах ёстой” гэж онцлон тэмдэглэсэн. Сирид химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээлэл гарсны дараа Дамаскийн эсрэг хүч хэрэглэх асуудлыг авч хэлэлцсэн гэж АНУ-ын Төрийн Департамент мэдэгдсэн юм. Гэхдээ Сирийн тухайд ямар нэг тодорхой шийдвэр гаргаагүйг Төрийн Департаментийн тэргүүн Жон Керри наймдугаар сарын 26-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн билээ.
Сирийн асуудлаар ямар нэг шийдвэр гаргахдаа Конгресстой зөвл өж байхыг Төлөөлөгчийн танхимын спикер, БНН-ын Жон Бейнер Ерөнхийлөгчийнхөө захиргаанд анхааруулсан. Үйл явдал ийн өрнөж байтал АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Газрын дундад тэнгис дэх цэргийн тоогоо нэмэгдүүлж, Их Британи ч цэргийн нисэх хүчнээ Сирийн эргээс 160 км зайд байх Кипр дэх бааз руугаа татаж байгаа талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд шуугиж эхэлсэн юм. Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг шалгахаар НҮБ-ын шинжээчид энд ирээд байгаа. Тэд чухам ямар дүгнэлт хийж буй талаар мэдээлэл алга байна. Тэгвэл Сирид очсон химийн зэвсгийн шинжээчид мэргэн буучдын суманд өртөх шахсан тухай мэдээлэл түглээ.
Тэднийг Дамаскаас гараад химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй гэх газар руу явж байхад машин нь суманд хэд хэдэн удаа өртсөн байна. Хэн буудсан нь одоогоор тодорхойгүй. Хэдийгээр тэднээс хэнд нь ч хохирол учраагүй ч ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс ажлаа эхлэхээ хойшлуулахаар НҮБ-ын холбогдох хүмүүс шийдвэрлэжээ. НҮБ-ын шинжээчдэд Сирийн эрх баригчид зөвшөөрөл өгөөгүй учраас тэд эхний хэдэн өдөр гадагшаа гарч чадааг үй аж.
Р.ЖАРГАЛАНТ