АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама жүжиг үзэхээр Малия, Саша гэдэг хоёр охинтойгоо Бродвейд ирэхэд үзэгчид ихэд талархалтай хүлээн авчээ. Жүжгийн дараа тэр гурав хөшигний ард очиж алдарт жүжигчин Сисели Тайсонтай ярилцсан байна. Тэрбээр эмэгтэй хүний шилдэг дүрийн шагналыг энэ онд авсан аж. Тэргүүн хатагтай охидынхоо хамт үзсэн “Баунтифул руу хийсэн аялал” жүжигт Тайсон анд нөхөдтэйгээ уулзахаар хүүхэд насаа өнгөрөөсөн хот руу олон жилийн дараа явж буй бэлэвсэн эмэгтэйн дүрийг бүтээжээ.
Энэ аялал нь уг эмэгтэйг туулсан амьдралаа бүхэлд нь дурсан санахад хүргэдэг аж. Мишель Обама зөвхөн жүжиг үзэх гэж л Нью-Йоркт ирсэн биш, таргалахын эсрэг өөрийн санаачилсан “Хөдөлцгөөе” нэртэй кампанит ажлыг дэмжсэн хэд хэдэн арга хэмжээнд оролцсон байна. Цагаан ордны эзэгтэй 2010 онд өөрийн найз зургаан бүсгүйн хамт “Фела” хэмээх нэрд гарсан мюзиклийг үзэх гэж Нью-Йоркт ирж байжээ.
Р.ЖАРГАЛАНТ