1950-1953 оны Солонгосын дайны уршгаар биенээсээ тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулахаар хоёр Солонгос тохиролцож чадав. Уулзалтыг есдүгээр сарын 25-30-нд Умард Солонгосын нутаг дэвсгэрт байх аялал жуулчлалын Кымгансан бүсэд хийх аж. Улс тус бүрээс 100 орчим хүнд төрөл төрөгсөдтэйгээ уулзах боломж олдох бололтой. Түүнчлэн аравдугаар сарын 22-23-нд цахим бага хурал зохион байгуулж, төрөл төрөгсөдтэйгээ хэл ам авалцах боломжийг бас 40 гэр бүлд олгох юм байна. Гурав дахь уулзалтыг арваннэгдүгээр сард зохион байгуулахаар талууд тохирчээ.
Ийм уулзалтыг Умард, Өмнөд Солонгос улсууд 2000 оноос хийх болсон юм. Тэгэхдээ томоохон баяр тохиолдуулж зохион байгуулж ирсэн. Сүүлчийнх нь 2010 оны аравдугаар сард болсон. The Korеa Times сонинд бичсэнээр бол Өмнөд Солонгосын 73 мянган орчим иргэн Умард Солонгост байгаа төр өл садантайгаа уулзах хүсэлт гаргасан байна. Сүүлийн саруудад энэ хоёр улсын харилцаа сайжрах хандлагатай байгаа юм.
2013 оны дөрөвдүгээр сард Умард Солонгосын санаачилгаар хаагдсан аж үйлдвэрийн Кэсон цогцолборын үйл ажиллагааг сэргээхээр хоёр тал зургадугаар сард ярьж тохироод байгаа.