Тусгай албадын иргэдийг тагнаж чагнах Prism хөтөлбөрт оролцсон интернетийн компаниудад АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газар сая сая доллар төлсөн болохыг “Гардиан” мэдээлэв. Нөхөн төлбөрийг “Google”, “Yahoo”, “Microsoft”, “Facebook” хүлээн авчээ. ҮАБГ-ын зарим үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн болох нь шүүхээр тогтоогдсоны дараа (бүр 2011 оны аравдугаар сард уг шийдвэр гарчээ) дээрх компаниудын дансанд мөнгийг шилжүүлсэн гэнэ.
Британийн хэвлэлд мөнгөний дүнг тодорхой мэдээлсэнгүй. Э.Сноудены “Гардиан”- д дамжуулсан нууц баримт бичгээс үзвэл, ямартай ч дээрх шилж үүлгийг “онцгой эх сурвалжтай хамтрах үйл ажиллагааны зардал” гэж нэрлэсэн байгаа аж. Тэгвэл энэ баримт интернетийн компаниудын тусгай албадтай хамтарч ажилладгийн нотолгоо болж чадахгүй.
Учир нь, эрх баригчид авсан үйлчилгээнийхээ бүх зардлыг компаниудад хуулийн дагуу төлөх үүрэгтэй гэж “Yahoo” тайлбарласан бол, “Facebook” ямар ч нөхөн төлбөр авч байгаагүй гэж мэдэгджээ.