ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Чунцин хотын намын хорооны дарга асан Бо Силайн хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ. Шүүх хурлын гурав дахь өдөр буюу бямба гариг гэрчийн мэдүүлгээр эхэлсэн байна. Тэрбээр Бо Силайд ар гэрийнхээ хэрэгцээнд зориулахыг санал болгож таван сая юань өгсөн аж. Уг мөнгө Бо Силайн гэргий Гу Кайлайн дансанд орсон гэнэ. Бо Силай мэдүүлэхдээ энэхүү гэрчтэй нүүр учирч байснаа хүлээгээд, харин таван сая юанийг авах талаар ам нээгээгүй бөгөөд авгайгаараа ч дамжуулж уг мөнгийг авсан хэмээн хүлээсэнгүй.
Тэр ч бүү хэл энэ асуудлаар тохиролцох зорилгоор гэр бүлийн хүнээ гэрчтэй уулзуулаагүй гэж шүүх хурал дээр хэлсэн байна. Гэхдээ улсын энэ хөрөнгийг хайрлаж гамнах тухайд хариуцлага алдаж, түүний цаашдын хувь заяа хэрхсэн талаар анхаарал тавиагүй нь уг хөр өнгө гэргийнх нь дансанд ороход хүргэснийг хүлээн зөвш өөрчээ. Шүүх хурлын гурав дахь өдөр Бо Силайг албан тушаалаа буруугаар ашигласан гэх хэргийг хэлэлцсэнээр өнд өрл өсөн байна. Чунцин хотын цагдаагийн газрын дарга байсан Ван Лицюнийг энэ хэрэгт гэрчээр оролцуулжээ.
Өөрийнх нь удирдлагад байсан Ван Лицюнь Чунцин хот дахь АНУ-ын ерөнхий консулын газарт нуугдах оролдлого хийсэнд өөрийгөө ямар нэг хэмжээгээр буруутай гэдгийг Бо Силай хүлээсэн аж. Харин Британийн бизнесмэн Нил Хейвудийн амь насыг хороосон хэрэгт Гу Кайлайг Ван Лицюнь сэжиглэн уг хэргийг мөрдөх өд албан тушаалаа ашиглан саад хийхийг оролдоог үй гэж Бо Силай мэдүүлсэн байна. Шүүх хурал ням гаригт үргэлжилжээ.
Р.ЖАРГАЛАНТ