Эстонийн нийслэл Таллин хотод ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцинд зориулсан хөшөө босгожээ. Хөшөөн дээр “1990-1991 онд Эстони улсыг энхийн замаар сэргээн тогтоох үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Оросын анхны Ерөнхийлөгч Борис Ельциний дурсгалд зориулав” гэсэн бичээсийг эстон, орос, англи хэлээр бичсэн байна. Хөшөөг Эстонийн Парламентын тэргүүн Эне Эргма нээсэн бөгөөд Ельциний бэлэвсэн гэргий Наина Ельцина оролцсон аж.
Эстони улсын түүхэнд Ельциний байгуулсан гавьяаг мөнхл өх санаачилгыг өнг өрс өн оны хоёрдугаар сард нийгмийн хэсэг зүтгэлтэн болон үйлдвэрлэгчид гаргажээ. Хөшөөг дэлхийд нэрд гарсан уран барималч Эрнст Неизвестныйгийн урласан цээж баримлаас загвар авч Рене Рейнумяэ бүтээсэн байна. 1991 оны нэгдүгээр сард Борис Ельцин Таллинд айлчлахдаа Эстони, Латви, Литва улсыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн баримт бичигт гарын үсэг зурсан аж.