Жил бүр дэлхийн улсуудыг хүн амын дундаж наслалт, бичиг үсэгт тайлагдсан байдал, боловсролын, амьжиргааны түвшин зэрэг хүний хөгжлийн үзүүлэлтээр нь жагсаадаг. Энэ үзүүлэлт нь иргэдийн ая тухтай амьдралыг илэрхийлэх төдийгүй тухайн улсын хөгжлийн чухал хэмжигдэхүүн болдог. Улсынхаа болон хүний хөгжлийн түвшин болон индексийн жагсаалт гаргахад дээгүүр байрт тогтмол бичигддэг зарим улсын онцлог, тухайн үзүүлэлтэд хамрагдахад нөлөөлсөн хүчин зүйлээс тоймоллоо.
МОНГОЛ
Манай улс хүний хөгжлөөрөө дэлхийд дундаж түвшинд ордог. Энэ оны жагсаалтад 108 дугаар байрт бичигдсэн нь 2011 оныхтой харьцуулахад хоёр байраар дээшилсэн үзүүлэлт юм. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19 дүгээрт ордог, 2.9 сая хүн амтай. Нийт хүн амын 59 хувь нь 30- аас доош, үүнээс 27 хувь нь 14-өөс доош насныхан байна.
Хүн амын дундаж наслалт 2010 оны байдлаар 68.5 -д хүрчээ. Нийт хүн амын тал хувь нь хотод амьдрах болсноор нийслэлийн хүн амын нягтаршил ихсэж, хот төлөвлөлт алдагдсан. Уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулагчид орж ирэх болсонтой холбоотойгоор манай эдийн засаг өсөж байгаа ч хүн амын ядуурлын хэмжээ 32.2 хувь байна. Худалдааны гол түнш нь БНХАУ. 2006 оны байдлаар Монголын нийт экспортын 68.4 хувь нь, импортын 29.8 хувь нь тус улсад ногджээ. Ерөнхий боловсролын сургуулиуд 2008-2009 оны хичээлийн жилээс 12 жилийн тогтолцоонд шилжиж эхэлсэн.
Их, дээд сургуулиуд үнэ төлбөргүй
Тус улс 2001-2006 онд хүний хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлсэн бөгөөд 2007-2008 онд хоёрдугаар байрт, 2009 оноос өнөөг хүртэл тогтмол тэргүүн байрт бичигдэж буй. 2007 онд дэлхийн хамгийн тайван орноор шалгарсан байна. Мөн 2011 онд www.prosperity.com вэб сайтаас шалгаруулсан дэлхийн хамгийн аз жаргалтай, иргэд нь амьдралдаа сэтгэл хангалуун улсаар тодорчээ.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус улсын эдийн засаг хурдацтай өсөж, хамгийн чинээлэг орнуудын нэг болжээ. Нэг иргэнд ногдох цахилгаан эрчим хүчний хэмжээгээр тус улс дэлхийд тэргүүлдэг. Олон усан цахилгаан станц барьж, хямд зардлаар эрчим хүч үйлдвэрлэдэг аж. Орон нутгийн цахилгааны хэрэглээний 99 хувийг усан цахилгаан станц хангадаг.
Мөн нар, салхи, далай тэнгисийн гээд сэргээгдэх эрчим хүчний бүхий л төрлийг хөгжүүлжээ. Норвегийн аж ахуйн нэгжийнх нь 99.6 хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид эзэлдэг байна. Эдгээрийн олонх нь төрийн оролцоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Хөдөлмөр эрхлэгчдийн 73.8 хувь нь энэ төрлийн үйлдвэрүүдэд ажилладаг. Улсын их, дээд сургуулиуд нь төлбөргүй учраас иргэн бүр нь сурч боловсрох бүрэн боломжтой.
Долоо хоногт 200 ажлын байр гардаг
Эрүүл ахуй, орон байр, ажлын байр, ашиг орлогоороо хамгийн таатай орныг шалгаруулахад тус улс нэгдүгээр байрт оржээ. Шалгаруулалтад 36 улс хамрагдсанаас хоёрдугаарт Норвеги, гуравт АНУ оржээ. 19 сая гаруй хүн амтай бөгөөд 2050 онд 24 сая гаруй болох төлөвтэй аж. Хүн амын 91 хувь нь хотод оршин суудаг. Дундаж наслалт 80, нярайн эндэгдэл 1000 төрөлтөд тав бүртгэгдсэн байна. Хүн ам нь 100 хувь бичиг үсэгт тайлагдсан.
Албан ёсны сургалт 11 жил, нэг багшид 17 сурагч ногддог. Долоо хоног бүр 200 мянга орчим ажлын байр зарладаг учраас ажилгүйдлийн түвшин маш бага. Энэ мэтийн үзүүлэлт нь амьдрахад хамгийн тааламжтай гурван улсад байнга багтдагт нь нөлөөлжээ. Амьдрах хэв маяг нь амгалан тайван, аюулгүй. Галт зэвсэг ашиглахгүй байх хатуу хуультай учраас гэмт хэрэг маш бага гардаг аж. Улсын 39 их, дээд сургууль бий. Албан ёсны хэл нь англи учраас Их Британи, АНУ зэрэг тэргүүлэх орнуудын боловсролыг тус улсад өртөг багатай, өндөр чанартай эзэмших боломжтой гэнэ. Мөн амьдрах өртөг нь ч дээрх орнуудаас харьцангуй бага. Оюутан долоо хоногт дунджаар 320 австрали долларыг байр, унаа, хувцас болон бусад хэрэглээндээ зарцуулах боломжтой. Харин дунд сургуулийнханд 265 австрали доллар байхад хангалттай гэнэ.
Дэлхийн боловсролын төв
АНУ 313 сая орчим хүн амтай, 27.1 хувь нь 18 хүртэлх насныхан бөгөөд 65- аас дээш настай 25 сая гаруй хүн бий гэнэ. Дундаж наслалт 78. Дөрвөн хүн тутмын гурав нь хот сууринд амьдардаг. Нийт хүн амын 67 хувийг хөдөлмөрийн насныхан эзэлдэг. Мянган хүн тутмын дөрөв нь цагаач. 1950 онд Америкийн иргэдийн 34.3 хувь нь бүрэн дунд боловсролтой байсан бол 2000 онд 80.4 хувь болсноос үзэхэд уг салбарт хэрхэн анхаарч буй нь харагдана. Муж улсууд нь боловсролынхоо тогтолцоог зохицуулж, нэвтрүүлэх эрхтэй ч холбооны боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага байнга хяналт тавьдаг гэнэ.
Их, дээд сургуулийн төлбөр нь 5-50 мянга орчим ам.доллар байдаг нь сургуулийн нэр хүнд, сургалтын чанараас шууд хамааралтай аж. АНУ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэг бөгөөд амьдралын түвшин нэлээд дээгүүр гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Гэхдээ бусад улстай харьцуулахад амьдралын түвшин өндөр ч харьцангуй бага татвартай. Ойролцоогоор 27 хувийн татвар авна. Бага, дунд орлоготой иргэддээ зориулан төрөл бүрийн нийгмийн хөт өлб өр хэрэгжүүлдэг. Тухайлбал, тэтгэврийн насанд хүрээгүй иргэдэд нийгмийн дэмжлэгийн болон ажилг үйдлийн тэтгэмж өгдөг гэнэ. Манай улсад ажилг үй хүн ядуурч, бусдаас дэмжлэг, туслалцаа авахаас өөр замгүй болдог бол АНУ-д ажилгүй хүн хамгийн түрүүнд өр төлбөрт баригддаг аж. Учир нь нэг хүн багадаа 4-5 төрлийн зээлд хамрагдсан байдаг.
Авлигагүй улс
1890-ээд оноос эхлэн боловсролын болон аж үйлдвэрийн салбар нь эрчимтэй хөгжин ХХ зуунд Швед улс эдийн засаг, нийгмийн хамгааллын хувьд хүчирхэгжжээ. Есөн сая гаруй хүнтэй, газар нутгаараа манайхаас гурав дахин жижиг. Маш өндөр татвартай. Ажилчид цалингаасаа 60 орчим хувийг нь татварт төлдөг. Гэхдээ үүнийхээ төлөө нийгмийн халамж, төрийн үйлчилгээг хангалттай авдаг аж. Швед улсын жирийн ажилчны дундаж цалин 2000 ам.доллар.
Эмнэлгийн үйлчилгээ нь татвар, даатгалаас санхүүждэг учраас үнэ төлбөргүй. Агаар, ус, орчин нь цэвэр, хоол хүнс нь эрүүл учраас өвчлөл бага. Тамхи татдаг хүний тоогоор хөгжингүй орнуудаас хамгийн бага буюу 17 хувьтай. Үүнтэй холбоотойгоор тамхинаас болж нас барах хүний тоо Европын дунджаас хоёр дахин бага байдаг. Нийгмийн халамжийн байгууллагаас залуу гэр бүлд орон сууц, машин болон бусад эд хөрөнгө олгодог. Хожим эзэмших шаардлагагүй болох үед буцаан авч, засаж сэлбэн дараагийн хүнд шилжүүлэн өгдөг байна. Үүгээрээ социалист улсын хэв шинжтэй мэт боловч эрчим хүч, тээврийн салбар нь хувийн хэвшлийн мэдэлд байдаг аж.
Авлигагүй улс гэдгээрээ дэлхийд алдартай. Мөн цагаачлалын бодлого нь харьцангуй зөөлөн. Хэдэн жил амьдарсан гадаадын иргэн орон нутгийн сонгуульд саналаа өгөх төдийгүй нэр дэвших эрхтэй болдог аж. Түүнчлэн янз бүрийн тэтгэмжид цагаачид хамрагддаг учраас ажил хийлгүй зөвхөн тэтгэмж авдаг цагаачид үй олон бий гэнэ.
Хориотой зүйл ховор
Газарзүйн хувьд нам дор байрлалтай улс бөгөөд нийт нутаг дэвсгэрийнх нь 27 хувь, хүн амынх нь 60 хувь далайн түвшнээс доор байдаг. Далан барьж уснаас хамгаалах, хотын дундуур суваг гаргах зэрэг асуудал цөөнгүй гардаг учраас хотынхоо төлөвлөлтөд нэлээд анхаардаг нь өдгөө эл улсыг барилга байгууламж, зам, тээврийн хөгжлөөрөө дэлхийд нэгдүгээрт жагсахад том хөшүүрэг болжээ. Энэ орон бага газартай ч 16 сая хүнтэй, долоон сая машинтай, 20 сая дугуйтай гэнэ. Иргэд нь ихэвчлэн дугуйгаар ажлаа амжуулдаг нь эрүүл байхынх нь нэг үндэс болдог.
Нидерланд улсад хориотой зүйл маш ховор гэдгийг олон хүн мэднэ. Энэ нь дэлхийн хамгийн их жуулчин хүлээн авдаг улс болоход чамгүй нөлөөлжээ. Мансууруулах бодис, биеэ үнэлэх, ижил хүйстний гэрлэх эрх зэрэгт эрх чөлөөтэй бодлого баримталдаг. 2000 онд ижил хүйстнүүдийн эрхийг хүндэтгэн гэр бүл болохыг зөвшөөрсөн бол 2003 оноос өвчин намдаах эм, аливаа мансууруулах чанартай бодисыг албан ёсоор зөвшөөрсөн анхны улс болсон байна. Мөн амьдрах найдваргүй болсон өвчтөний амьсгалын төхөөрөмжийг салгахыг хуульчилсан төдийгүй биеэ үнэлэхийг ч зөвшөөрчээ.
Ч.МӨНХЗУЛ