АНУ-ын аялал жуулчлалын “Uri tours” компани үйлчлүүлэгчдэдээ Хойд Солонгосын шар айраг үйлдвэрлэгч компанитай танилцахыг санал болгосон тухай “Чөл өөт Ази” радиогоос “Ренхап” иш татав. Бүтээгдэхүүний чанар нь Өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чамгүй тооны төлөөлөгчдөд өндөр үнэлэгдсэн Пхеньян дахь шар айрагны гурван үйлдвэрт зочлох жуулчид нийт найман өдрийн аяллын хөтөлбөртэй юм байна.
Эхний аялагчид нь есдүгээр сарын 4-нд замд гарах бөгөөд Америкийн иргэдийн дунд дээрх хөтөлбөр тун эрэлттэй байгааг “Uri tours”-ын төлөөлөгч тэмдэглэжээ. БНАСАУ-д үйлдвэрлэсэн онцгой сайн шар айргаар Хятад дахь Хойд Солонгосын зоогийн газарт дайлдаг болохыг Өмнөдийн шинжээчид өгүүлсэн байна.