АНУ-ын тусгай албадын хуучин ажилтан Э.Сноудены дамжуулсан материалыг хэвлэлд нийтэлсэн Британийн сэтгүүлч Гленн Гринвальдын найз Давид Мирандаг Лондоны нисэх онгоцны Хитроу буудалд саатуулжээ. “Гардиан” сонины сурвалжлагч Г.Гринвальдын ижил хүйстэн хамтрагч Д.Мирандаг 2000 онд батлагдсан терроризмын тухай хуулийн дагуу ням гаригийн үдэш саатуулахдаа байцаалт авч, есөн цагийн дараа суллажээ.
Уг хууль нь терроризмд холбогдуулан, сэжигтэн этгээдийг Британийн хилийн дээс алхахад мэдүүлэг авахыг зөвшөөрдөг юм байна. Д.Миранда Берлинээс төрөлх Бразил руугаа буцах замдаа Лондоноор дайрчээ. Германы нийслэлд тэрбээр Э.Сноудентай мөн л хамтран ажилласан АНУ-ын найруулагч Лора Пойтрастай уулзсан юм байна.
Д.Мирандагийн авч явсан мэдээллийн цахим зөөгчид болох компьютер, утас, тоон фото аппарат, санах карт зэргийг бүгдийг нь хураан авсан Британийн хүчний байгууллагууд энэхүү ажиллагааны талаар тайлбар хийсэнгүй.
Х.ЭНХ