Нэрт боксчин, Украины “УДАР” намын тэргүүн Виталий Кличко 2015 онд болох Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөжээ. Энэ тухай түүний Дэлхийн боксын зөвлөлийн (ДБЗ) ерөнхийлөгч Хосе Сулеймантай хийсэн уулзалтын тэмдэглэлд өгүүлэв. В.Кличко хоёр сарын өмнө анх удаа Украины Ерөнхийлөгч Виктор Януковичоос чансаагаараа давжээ.
Киевийн олон улсын социологийн хүрээлэнгээс явуулсан санал асуулгаар, хэрэв сонгуулийг тавдугаар сарын сүүлчээр зохион байгуулсан бол ДБЗ-ийн супер хүнд жингийн дэлхийн аварга Кличко өрсөлдөгчөөсөө илүү санал авахаар байсан гэнэ. Кличког судалгаанд оролцогсдын бараг 16 хувь, Януковичийг 14 гаруйхан хувь дэмжсэн юм байна. Улс төрийн талбарт ийнхүү чамлахаарг үй нэр хүндтэй яваа ч тамирчны спортын карьерт зарим нэг бэрхшээл тулгараад байгаа аж. ДБЗ-ийн ивээлд болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга баруун гарынхаа сарвууг хүнд гэмтээсэн бөгөөд рингэнд 2014 онд гарах боломжтой гэж үзэж байгаа.
ДБЗ одоогоор түүний цол хамгаалах тулааныг түр хойшлуулж, бүсийг нь ч өөрт нь үлдээгээд буй. Гэвч Украины улстөрч 2014 онд рингэнд гарахгүй бол ДБЗ цолыг нь хураах асуудлыг авч үзэх юм байна. ДБЗ-ийн Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр Виталий үүсээд буй нөхцөлийн талаар ярилцаж амжжээ.