Дайн самуунд хүүхдүүд оролцох нь өнөө цагийн бидний амьдралын аймшигт бодит үнэн болоод байна. НҮБ-ын баримтад хэрэв үнэмших юм бол өдгөө Африк болоод Өмнөд Америкт 350 мянган хүүхэд зэвсэг бариад тулаанд оролцон хүний амь сүйтгэж яваа аж. Тэдний дунд охид ч байгаа бөгөөд тулалдахын хажуугаар цэргүүдийн хормой хотны явдалд орооцолдон, хүүхэд ч төрүүлж явдаг байна. Тэгвэл бүр Дундад зууны үеэс л хүүхдийг дайнд татан оруулж байсан байх юм.
14 наснаас нь зэвсэг бариулж байж. Тэд шөнө харуулд гарч, зэвсэг цэвэрлэх зэргээр дайчдад тусалж байжээ. XVIII-XIX зуунд бүр найман нас ч хүрээгүй хүүхдүүд байлдааны хөлөг онгоцууд дээр зэвсэг цэнэглэж өгдөг байсан аж. Тэднийг “дарьтай бяцхан сармагчин” гэж нэрлэнэ. XIX зуун болтол арван настай хүүхдүүд янз бүрийн улсын армид бөмбөрчин хийдэг байв.
Дэлхийн II дайны төгсгөл рүү гитлерчүүд 14 настнуудыг цэрэгт татаж байлаа. Улаан армид ч энэ дайны үед алба хааж байсан, хорооны хүүхдийн ихэнх нь өнчин хүүхдүүд байдаг байв. Зөвлөлтийн өсвөр настнууд үүнээс гадна партизаны дайнд оролцож, эзлэгдсэн нутгуудад хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэж байлаа. Тэднээс ЗХУ-ын баатар цол хүртсэн хүн ч бий. Тун саяхны хоёр баримт дурдъя. Тажикистаны хууль сахиулах байгууллагын ажилтнууд Ражабов хэмээх гэмт хэрэгтнийг баривчилжээ. Түүний зааж өгснөөр хууль бусаар ажилладаг шашны нэгэн сургуульд цагдаа нар очиход тэнд хулгайлагдсан хэдэн арван хүүхэд байв гэнэ. Ядуу айлын хүүхдүүдийг булаагаад, хулгайлж аваад явчихад эцэг, эх нь юм хэлдэгг үй аж. Тэдэнд шашны ном заах нэрийн дор төрөл бүрийн зэвсэг эзэмшүүлж сургаж байжээ. Ойрхи Дорнодод юм уу өөрийнхөө улсад дайнд оролцож байсан хүмүүс тэдэнд багшилдаг байв. Хоёр дахь баримт нь Колумб улсад хамаарна. Колумбын хувьсгалт зэвсэгт хүчний мэдэлд байдаг Засгийн газрын эсрэг тэмцэгчдийн нэгэн лагерийг тусгай албаныхан устгасан байна. Бусад лагериас ялгаатай нь энд хүүхэд, өсвөр насны 120 хүн цэргийн бэлтгэл хийсэн байв. Тэдэнд партизаны дайны нарийн ширийнийг заадаг байж. Тэднийг ийм сургалтад хүчээр хамруулдаг юм байна. Эндээс зэвсгийн үйлдвэр, гар хийцийн тэсрэх дэлбэрэх бодис олдсон аж. Мансууруулах бодис бэлтгэдэг таван ч лаборатори бас байжээ.
Мансууруулах бодис зарж олсон орлогоороо уг лагерийг санхүүжүүлдэг байсанд эргэлзэх юун. Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин гэдэг нь насанд хүрээгүй хүмүүсийг ашигладгаараа нэрд гарсан юм. Түүнийг өөрийн зорилгод хүүхдүүдийг элсүүлж, хүнийг ашигладаг талаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр тавьсан илтгэлдээ дурдсан байдаг. Хүүхдүүдийг Засгийн газрын армийн үйл ажиллагаанд ч оролцуулдаг байна. Колумбын хэт зүүнийхэн даавуунд боосон тэсрэх бөмбөгийг цагдаагийн газарт хүргүүлэхээр 13 настай хүүг явуулж байсан баримт бий. Бөмбөг хүүгийн гар дээр дэлбэрсэн гэсэн. Колумбын эрх баригчдын мэдээлснээр бол босогчдын бүлэглэлүүдэд одоо насанд хүрээг үй 18 мянган хүн “алба хааж” байна. 2007 онд байгуулагдсан, хүүхдийг зэвсэгт бүлэглэлүүдэд элсүүлэхийг эсэргүүцэх комиссын үйл ажиллагааны ачаар сүүлийн хэдэн жилд 3.4 мянган хүүхдийг жирийн амьдралд эргүүлж оруулжээ.
Афганистанд насанд хүрээгүй алуурчид байгаа талаар сүүлийн үед мэдээлэх боллоо. Италийн сэтгүүлч Витторио Зуккони “Хээрийн цэргийн дарга нарын өгсөн зэвсгээр хүүхдүүд хүн алж буй нь энд анхных юм биш. 11 настай хүүхэд л залуусын байрыг эзлэх болоод байна” гэж “La Republica” сонинд бичсэн байна. Энэ мэт бага насны дайчдыг Сомали, Пакистан зэрэг улсад “Бурханы хөвгүүд” гэж нэрлэдэг гэнэ. Мөнөөх Витторио Зукконийн бичсэнээр бол тэдний эцэг нь ч амиа золиосолж явсан ариун дайчид, босож тэмцэгчид, пуужингийн галд амиа алдагчид байдаг аж. Тэдний хүүхд үүдийг нэг дор цуглуулаад үзэл суртлын нөл өөнд автуулж, эцгийнхээ төлөө амиа золих үзлээр хүмүүжүүлж, зэвсэг, тэсрэх төхөөрөмж хэрэглэхэд сургадаг байна. Хамгийн гол нь “ариун үхэлд” өөрийгөө золиослох хүсэлтэй болно. Тамир суугаагүй гараар буудахад хялбар болгосон гар буугаар 5-6 настай цэцэрлэгийн хүүхд үүдэд сургалт явуулдаг нь ч одоо нэгэнт нууц биш болоод байгаа. Энд тэндхийн улсуудын дотоодод болсон дайнд 20 мянган хүүхэд оролцсон тухай дурдсан материалаа Америкийн судлаач Роберт Жонстон саявтар хэвлүүлсэн байна. “Ирээдүйн алан хядагчдыг бэлтгэж буй хүүхдийн цэцэрлэгүүдтэйгээрээ Сири, Сомали, Пакистан, Афганистанд байдаг гэмт бүлг үүд ихэд бахархдаг” гэж тэрбээр бичжээ.
Биеэ үнэлэхэд охидыг, дайтахад хөвгүүдийг албадан ашиглах нь түгээмэл болсон аж. 18 нас хүрээгүй 300 мянга орчим хүүхэд одоо дайнд оролцож байна гэсэн дэлхий дахины тоо баримт байгаа. Харамсалтай нь хүүхдийг дайнд ашиглаж буй орон их олон болжээ. Латин Америкт Колумб, Сальвадор, Африкт Ангол, Руанда, Сьерра-Леон, Бурунди, Судан, Азид Шри-Ланка, Афганистан, Европт Умард Ирланд, Балканы орнууд, Ойрхи Дорнодод хүүхдүүд дайтсан байна. Африкийн орнуудад хүүхдүүд дотоодын зэвсэгт мөргөлдөөнд оролцож байгаа аж. Хүүхэд цэрэг болох “аймшигт өвчин” Африкт дэлгэрч буйг сэтгүүлч Петер Шолл-Латур бичсэн байх юм. Сьерра-Леонд болсон иргэний дайнаар хүүхд үүдээс бүрдсэн гэмт бүлэглэлүүдийн гарт 8000 орчим хүн эрэмдэг зэрэмдэг болохыг энэ хүн өөрийн нүдээр харжээ. 2008 онд Ардчилсан БНКонго улсын армийн 30000 орчим хүнтэй бие бүрэлдэхүүний тэн хагасаас илүү нь хүүхэд байжээ. Угандын Эсэргүүцлийн арми гэгчийн бараг 70 хувь нь хүүхдүүд, түүн дотроо нэлээд нь найман настнууд байдаг. Тэднийг тосгон руу дайрахдаа хулгайлж авдаг, босогчдын талд тулалдахыг шаарддаг, оргож зугтахыг оролдвол алж орхидог аж.
Сүүлийн 30 жилд 30 мянга гаруй хүүхдийг ийм маягаар дайчид болгожээ. Сомалийн Засгийн газрын цэргийн 20 хувь нь хүүхэд байдаг гэнэ. Түүний гол дайсан болсон “Жамаат Аш-Шабааб” бүлгийн дайчдын 80 хувь нь насанд хүрээгүй хүмүүс байдаг юм байна. Тэд бусдад сэжиг төрүүлэх нь бага тул тагнах, бүслэлт зохион байгуулахад голчлон ашигладаг аж. Түүнээс гадна хүүхдүүд дайныг бараг хөгжилтэй тоглоом мэтээр төсөөлөх нь ч бий. Конгийн зэвсэгт бүлэглэлүүдийн нэгэн командлагч “Хүүхдүүд өөрийгөө ямар хүн болохыг харуулах гэж хичээдэг болохоор сайн дайчид байдаг. Дайныг тоглоом гэж итгэдгээс айж эмээдэгг үй” гэж ярьсан байдаг. Хүүхдийг төр өлх нутгаас нь бүрмөсөн хөндийрүүлэхийн тулд төрөл саднаасаа юмуу хөршүүдээсээ хэн нэгнийг нь хөнөөлгөх нь элбэг байдаг байна. Охидыг ч дайчид бас байлдаанд оролцуулахаас буцдаггүй гэнэ. 1997 онд Мьянмад бий болсон “Бурханы арми” хэмээх бүлгийг есөн настай Жонни, Лютер гэдэг ихэр хоёр хүү удирдаж байжээ. Тэд насонцгой эр зоригтой бөгөөд хэдэн зуун хүнтэй отряд байгуулж чадсан байна. Франс Пресс агентлаг “Сирийн сөрөг хүчний дайчид хүүхдүүдийг аллагын машин болгож байна” гэсэн нэртэй сурвалжлага саяхан хүмүүсийн сонорт хүргэлээ. Уг өгүүлэл эргэлзэхийн аргагүй баримттай. Олзлогдсон хүний толгойг сүхээр тас цохиж цаазалсны дараа сүхээ бариад зогсож буй хүүгийн зураг харагдана Их биеэс нь тасалсан толгойг хүүгийн нүдэн дээр дайчид чирж байна.
Хүүхдийг хүн хэрхэн алахад хүний амь насыг эс хайхрахад сургаж, олзлогдогсдыг тамлан зовоож, цогцсыг нь доромжлоход тэднийг оролцуулж байгааг харуулсан бичлэг ч байдаг. Эрэгтэй хүүхдүүдийг хоёр хэсэгт хувааж хооронд нь зодолдуулна. 38 настай мэргэжлийн алуурч Абдель-Раззак гэгч “Чи түүнийг алах ёстой болохоос биш хүүхэд шиг тоглох хэрэггүй” хэмээн 14 настай хүү рүү хашгирна. Энэ хүүгийн эцэг хожим нь “Би хүүгээрээ бахархаж байна, тэр маань сайн дайчин болох нь” гэж мэдэгдсэн аж. Энэхүү Абдель-Раззак хэлэхдээ “Хүүхдүүд бол хамгийн сайн дайчид. Тэд хэлсэн болгоныг хийнэ. Насанд хүрсэн хүн болохоор юмны учрыг олох гэж асуугаад түвэгтэй байдаг юм” гэжээ. Сөрөг хүчний дайчдын хүслийг хангахаар Сири рүү илгээсэн 13 охин алга болчихсон талаар Тунист мэдээлэл түгээв. Ийм “алба” хүлээсэн охид, хүүхнүүд аль болох олон дайчны хүслийг хангах ёстой байдаг. Сирид европ хүмүүс ч байлдаж явна. Их Британи, Австри, Испани, Швед, Герман зэрэг Европын 14 орны 600 орчим хүн байлдаж байгаагийн дотор 15-16 насны хүүхдүүд байгаа аж.
Сүүлийн арван жилийн хугацаанд Палистиний 6-16 насны олон мянган хүүхэд зуны амралтаараа ХАМАС-ын зуны сургалтад хамрагдаж, бие бялдрын бэлтгэл хийж, галт зэвсэг хэрэглэж сурдаг. НҮБ-ын албан ёсны төлөөлөгчийн илтгэлд дурдсанаас үзвэл Өрнөдийн тусламжинд дулдуйдаж байдаг Сомали улсын шилжилтийн Засгийн газар лалын босогчидтой тэмцэл хийж буй бөгөөд хүүхдийг хэдэн зуугаар нь фронт руу явуулдаг байна. Тэдний дотор есөн нас хүрээгүй “нялх” амьтан ч байдаг аж.
Р.ЖАРГАЛАНТ