Энэтхэгт анх удаа эмэгтэйчүүдийн банк байгуулах шийдвэрийг Засгийн газар баталлаа. “The wall street journal” мэдээлснээр, төрийн мэдлийн тус банкны дүрмийн хөрөнгө 10 тэрбум рупи (160 сая ам.доллар) байх агаад төв байр нь Нью-Делид байрлана.
Энэ оны арваннэгдүгээр ард үйл ажиллагаагаа эхлэх “Bharatiya Manila” банк 2019 он гэхэд орон даяар 100 салбар нээхээр төлөвлөжээ. Банкны үндсэн зорилго эмэгтэйчүүдэд зээл олгох, түүний дотор бизнесийг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал аж.
Энэтхэгийн бүсгүйчүүд эрх тэгш бус байдлын улмаас төрөөс нэмэлт санхүүгийн дэмжлэг авах зайлшгүй шаардлагатай тулгарчээ. Яг ийм санхүүгийн байгууллага хөрш Пакистанд 1989, Африкийн Танзанид 2009 оноос ажиллаж байгаа юм.