Аргентиний Росарио хотын амралт, зугаалгын паркт алсыг харагч тоглоом эвдэрсний улмаас хоёр хүн амиа алдаж, 13 хүн бэртэж гэмтлээ гэж “Ла-Капитал” сонин мэдээлэв.
Алсыг харагчийн нэг суудал бэхэлгээ нь алдагдсаны улмаас газарт унах үеэр тасалбар шалгагч болон өөр нэг иргэн дарагдаж нас барсан бөгөөд гэмтсэн хүмүүсийн гурав нь хүүхэд аж. Хүүхдүүд хүнд бэртсэн байна.
Ослын дараа тоглоомыг зогсоож, бүхээгт суусан хүмүүсийг аврагчид ирж буулгажээ.