Өнгөрсөн сарын 6-нд Канадын Квебек мужийн Лак- Мегантик хотод “Montreal, Maine & Atlantic” компанийн нефть тээвэрлэж явсан галт тэрэг дэлбэрч, 47 хүний аминд хүрсэн билээ. Тэгвэл тус компани лхагва гаригт дампуурлаа зарлажээ. Учруулсан хохирлыг даруй арилгахыг эрх баригчдын зүгээс шаардсан нь ингэхээс аргагүйд хүргэсэн бөгөөд тус компани Канад, АНУ-ын шүүхэд хандан, эд хөрөнгөө худалдаж, хохирлыг нөхөн төлөхөөр болжээ. Компанийн үндсэн хөрөнгө нь 100 сая ам.доллартай дүй - хүйц агаад 10 сая ам.долларын өртэй аж. Ослын улмаас галт тэргээр тээвэрлэж явсан 5.7 сая литр нефть асгарсан байна. Түүнээс хойш тус компани үйл ажиллагаагаа хумьж, Канад, АНУ дахь ажилчдаа цомхот- гоод байгаа аж. Квебек му - жийн захиргаанаас ослын үед асгарсан нефтийг цэвэрлэ хэд зарцуулсан хөрөнгийг “Mon - treal, Maine & Atlantic” болон галт тэргээр тээвэр лэж байсан газрын тосыг нийлүүлсэн “World Fuel Services” ком - паниар төлүүлэх шийдвэр гар га жээ. Эл ажиллагаанд Лак-Мегантикийн захиргаа най ман компанийг хөлсөлж, 7.8 сая канад доллар (7.57 сая ам.доллар) зарцуулсан. Осол болсноос хойш Кве- бек, Мэнийн чиглэлд тээвэр хийхийг нь хорьсноор “Mon - treal, Maine & Atlantic” ком - панийн орлого буурч, АНУ болон Канад дахь үйл ажил - лагааных нь сарын нийт орлого нэг сая ам.доллар хүр - тэл багасчээ. Хохирлын нөхөн төлбөр шаардаж, шүүхэд зар - га үүсгэсэн тул тус компа - ни дампуурах нь тодорхой болсныг Гүйцэтгэх ерөнхий захирал Эдвард Буркхардт өгүүлсэн байна. Сүүлийн 20 жилд Хойд Америкт галт тэрэгний ийм том осол гарч байгаагүй гэнэ.