Испани улсад британи эмэгтэй 6.2 кг жинтэй охин төрүүлсэн нь тус улсад төрсөн мяраалаг хүүхдүүдийн дээд амжилтыг эвджээ. 40 настай Максим Марин Испанийн Аликанте хотын “Marina Salud” эмнэлэгт амаржсан бөгөөд колумб хамт ран амьдрагчийнхаа хамт Испанид аж төрдөг гэ- нэ. “Охиноо том гэдгийг нь мэ дэж байсан ч 6.2 кг жинд хүрнэ гэж санасангүй” хэмээн амаржсаныхаа дараа ярьжээ. Эх, охин хоёрын бие сайн байгаа бөгөөд шинэ төрсөн Мария Лорена охин нярайн тасагт эмчлүүлж буй юм байна. Тус эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн өвчин судлалын тасгийн дар- га, доктор Хавьер Риус “40 жилийн турш эх барихдаа өдий жинтэй хүүхдийг ямар нэгэн мэс ажилбаргүй, бай- галийн жамаараа төрүүлж буй эхийг харж байсангүй” хэмээн ярьжээ. Максим Ма рин өмнө нь гур ван удаа төрснөөс хүүх- дүүд нь хамгийн багадаа 4.5 кг жинтэй байсныг AFP мэдээлсэн байна. Гиннесийн номонд тэм- дэглэгдсэнээр дэлхийн хам- гийн хүнд жинтэй хүүхдийг Канадын иргэн Анна Бейтс 1879 онд төрүүлж байжээ. Хүүхэд 10.5 кг жинтэй байсан боловч харамсалтай нь, төрөөд 11 цагийн дараа нас барсан гэнэ.