Кенийн нийслэл Найробийн олон улсын нисэх онгоцны “Jomo Kenyatta” буудалд томоохон хэмжээний гал дэгдсэн тухай ВВС мэдээлэв. Онгоцны буудлын эрх баригчдын хэлснээр, буудлыг хааж, зорчигчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байна. Зүүн Африкийн бүс нутгийн агаарын тээврийн дамжин өнгөрөх томоохон төвийн нэг тус онгоцны буудлын гол барилгын нэгд гал хэрхэн авалцаад буйг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ. Найроби хотын дээгүүр агаарт өтгөн хар утаа нүүгэлтээд байгаа аж. Галын улмаас түлэгдэж, шархадсан хүн байгаа эсэх, мөн юунаас болж гал гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Цагдаагийн ажилтны хэлснээр, буудлын цагаачлалын албаны байрандгал эхэлж дэгджээ.