АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуденд Москва орогнолын эрх олгохоор шийдвэрлэснийг үл харгалзан, ОХУ-тай баасан гаригт өндөр түвшинд хэлэлцээ хийнэ гэдгээ Вашингтон илэрхийлэв. Сноудены өмгөөлөгчийн мэдээлснээр, гэр бүлийн зарим гишүүн нь Орост түүнтэй уулзахаар виз мэд үүлээд байгаа юм байна. Америкийн тусгай албад иргэдийн цахим хаяг, телефон утасны мэдээллийг хэрхэн тандаж байсныг олон нийтэд илчилж, эх орноосоо зугтаасан Сноуденыг шилж үүлэн өгөхийг АНУ-ын эрх баригчид удаа дараа хүссэн ч Москва зөрөлдсөн шийдвэр гаргасан билээ. Төрийн департментын мэдэгдсэнээр, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри, Батлан хамгаалахын сайд Чак Хагел нар Оросын зэрэг дэв нэгт албан тушаалтантай хоёр талын харилцаа, Сири, Ираны цөмийн хөтөлб өр зэрэг олон улсын асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийх юм. “Босуул” Сноудены талаар ч хоёр тал хөндөх гэнэ. Сноуденыг Кремль ивээлдээ авахаар шийдвэрлэсэнд урамгүй буйгаа Ерөнхийл өгч Б.Обама илэрхийлсэн. Цагаан ордны тэргүүн мягмар гаригт NBC телевизийн “The Tonight Show” хөт өлбөрт ярилцлага өгөхд өө ОХУ-ын эрх баригчдыг хүйтэн дайны үеийн сэтгэх үйгээр асуудалд хандаж байна хэмээн буруушаагаад, “Урьд өмнөхөөсөө илүү үр ашигтай хамтарч ажиллахг үй байх ямар ч шалтгаан бидэнд үгүй” хэмээн тэмдэглэжээ. Э.Сноудены эдүгээ хаана буй нь тодорхойгүй ч “Шереметьево” нисэх онгоцны буудлыг орхисны дараа ОХУ-ын нутаг дэвсгэр дээр оршин суух хаягаа бүртг үүлж амжжээ. Экс тагнуулчийн аав Лон хүү дээрээ очихоор виз мэдүүлээд байгаа агаад Сноуден шинэ амьдралаа хэрхэн зохиох талаар эцгээсээ зөвл өгөө авахыг хүсч буй ажээ.