“Amazon.com” компанийн гүйцэтгэх захирал Жэфф Бэзос “Washington Post” сониныг 250 сая ам.доллараар (163 сая фунт стерлинг) худалдан авахаар болжээ. “Bloomberg”-ийн мэдээлснээр, тэрбээр цахим худалдааны салбар дахь амжилтаа хэвлэлийн салбарт ч давтаж чадна хэмээн үзэж буй бололтой.
Энэ талаараа “Энэхүү шийдвэр “Amazon.com”- той холбоогүй. Би хувь хүнийхээ үүднээс энэхүү худалдааг хийж байна” хэмээн ярьжээ. Мөн “Washington Post”-ын ирээд үйг өөдрөгөөр харж байна. Сонины үнэт зүйлийг өөрчлөхгүй. Одоогийн чадварлаг баг хэвээр ажиллахад баяртай байна” гэжээ. “Washington Post” сониныг Грэхэмийн гэр бүлийнхэн 1933 оноос эзэмшиж байжээ. Сүүлийн долоон жилд сонины борлуулалт буурч, хэвлэгдэх тоо нь цөөрөөд байсан бөгөөд гүйцэтгэх захирал Дональд Грэхэм “Бизнесийн өндөр ур чадвартай Ж.Бэзос “Washington Post”-ыг цаашид сайн удирдах байх” хэмээн өгүүлснийг BBC дамжуулав
Сонирхуулахад, Ж.Бэзос нь 1970 оноос хойш сонины бизнест хүч сорих болж буй анхны тэрбумтан аж. Тэрбээр 27.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. АНУ-ын нэр хүндтэй сонин “The Boston Globe” сониныг бейсболын багийн эзэн Жон Хенрид 70 сая ам.доллараар худалдах болсноо “New York Times” компани энэ сарын 3-нд мэдэгдсэн билээ.